Аадар борооны улмаас 40 мянга гаруй хүн гамшигт өртөв
2022-05-13 16:04:20
Share
Share this with Close
youtube WeChat

Сэтгүүлч Хятадын Гуаншигийн онцгой байдлын хэлтсээс мэдээлснээр, хуй салхи болон хүйтэн агаарын хавсарсан нөлөөгөөр 5-р сарын 8-ны өдрөөс Гуанши мужийн олон газарт аадар бороо орсон байна. Цаг агаарын улмаас Гуансигийн олон газарт үерийн гамшиг болсон байна. 

5-р сарын 12-ны 17:00 цагийн байдлаар үерийн гамшигт өртсөн хүний тоо 49975-д хүрэв. Гамшигт тариалангийн 3853.46 га талбай, усны аж ахуйн 59.65 га талбай өртсөн байна. Гамшигт 19 өрхийн 42 байшин нурж, 34 өрхийн 87 байшин ноцтой эвдэрсэн байна. Гамшгийн улмаас үүссэн эдийн засгийн шууд хохирол 131 сая юань болжээ.