Германы канцлер Шольц Финландын Ерөнхийлөгчтэй утсаар ярив
2022-05-13 12:39:45
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 12-нд Германы канцлер Шольц Финландын ерөнхийлөгч Ниинистотой утсаар ярив. Хоёр тал Орос, Украины мөргөлдөөн, Европын аюулгүй байдал болон Финланд улс НАТО-д элсэх зэрэг асуудлаар санал бодлоо солилцов. 

Мөн өдөр Ниинисто болон Финляндын Ерөнхий сайд Марин нар Финляндийг НАТО-д яаралтай элсүүлэхийг дэмжсэн мэдэгдэл хийснийг Шольц сайшаав. Германы холбооны засгийн газраас Финляндын НАТО-д элсүүлэх ажлыг бүрэн дэмжинэ гэж Шольц Финляндад амласан байна.