Элэг нь уургийн нийлэгжилт, өөх тосны ялгаралт, цус төлжилт, цусны нөжрөлт зэргийн үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн юм. “Элэг сайн эсэхийг гарын алгыг нь хараад мэднэ” гэж хүмүүс ярьдаг. Нээрээ тийм юм бол уу?Элэг хордлого авсны шинж тэмдэг нь ямар вэ?Элэгний гэмтлийн эхний илрэлүүд юу юм бэ?Энэ тухай эмч судлаачдын зөвлөгөөг хүргэе.
Элэг гэмтсэн болохыг гарын алга илтгэдэг хэмээн эмч судлаачид зөвлөжээ: Элэг бусад эрхтэнтэй адилгүй, бага зэргийн хордлого авсан тохиолдолд өвдөх зэрэг маш тодорхой илрэл гардаггүй, гэхдээ бусад эрхтнүүдийн илрэлээс элэгний гэмтлийг олж илрүүлэх боломжтой юм. Тухайлбал спиртийн хордлого авсан элэгний өвчин юм уу эсвэл элэг бага үрэвсэлтэй үед гарын алганы энд тэнд хэдэн хэсгээр улаан болдог бөгөөд улайсан дээрээс нь хуруугаараа дарвал цайрдаг. Ийм шинж тэмдэг илэрвэл даруй эмнэлэгт хандан элэгний шинжилгээ хийлгэх шаардлагатай.
Эмч зөвлөхдөө, гарын алга улайх болон “аалзан мэнгэ” ердөө нэгэн зэрэг илэрдэг. Элэгний гэмтэлтэй хүний царай, хүзүү, цээж болон мөрөн дээр нь улаан аалз мэт улаан цусан толбо илэрдэг. “Улаан аалз” нь элэгний өвчний өвөрмөц шинж тэмдэг юм. Ийм шинж тэмдэг илэрсэн 85%-ийн тохиолдол нь элэгний гэмтэлтэй болсон магадлал их юм гэжээ.
Гарын алга улайх, “улаан аалз” илрэхээс гадна элэгний өвчтэй хүний буйл, хамраас нь цус гарах зэрэг өвөрмөц шинж тэмдэг илэрдэг.
Элэг гэмтсэн нөхцөлд хүний биеийн цус нөжрөлтийн чадавх нь буурдаг учраас амархан цус гардаг. Үүнээс гадна нүд шарлах, элэгний хэсэг өвдөх зэргийн шинж тэмдэг илэрвэл элэгний гэмтэл ноцтой болсон хандлагыг харуулдаг юм.
Элэг асуудалтай болсноор дархлаа муудах, хараа сулрах, толгой дүйрч, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдэг мэдрэгддэг хэмээн эмч зөвлөсөн бөгөөд элгэнд хамгийн хортой зүйл бол спирт гэдэгт дэлхий нийтээрээ санал нэгдэж буйг онцоллоо. Спиртэд автсан элэгний өвчнийг хүмүүс анхааралдаа авдаггүй байдаг учраас илэрсэн үед ердөө элэгний хатуурал, элэгний хорт хавдар болж эмчилгээ оройтдог.
Элгэнд халтай хоёрдугаар зүйл нь оройтож унтах дадал юм. Шөнийн 23 цагаас үүрийн 1 цагийн хооронд бол элэг амраах сайн цаг гэж Хятадын уламжлалт анагаах ухаанд үздэг. Энэ үе хүртэл унтаагүй юм бол элэг амарч, сэлгэх сайн боломжийг алдана. Тийм учраас өвдөхөө танд мэдүүлдэггүй элгээ хамгаалахын тулд архийг хэмжээтэй эдэлж, шөнөдөө эрт унтаж амрах шаардлагатай дээрээс нь эмийг хэт их хэмжээгээр урт хугацаа хэрэглэхгүй байж, элгээ эмийн хордлогоос хамгаалах хэрэгтэй гэдгийг эмч нар зөвлөжээ.