Ядуурлаас ангижруулах замд нэгийг ч орхигдуулахгүй
2022-05-13 14:17:54
Share
Share this with Close
youtube WeChat

1990 оноос өнөөг хүртэл дэлхий дээр бараг нэг тэрбум хүн үнэмлэхүй буюу туйлын ядуурлаас ангижирсан бол Хятад улс дэлхийд хамгийн олон хүн амыг ядуурлаас ангижруулж, НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтыг бусдаас түрүүлэн биелүүлсэн орон болсон юм. Сүүлийн үед Хятадын Сангийн яам, Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төв болон Дэлхийн банкны хамтарсан судалгааны үр дүнд, Дэлхийн банкнаас тогтоосон нэг хүний өдрийн 1.9 ам.долларын стандартаар Хятадын ядуу хүн амын тоо өнгөрсөн 40 жилийн хугацаанд 800 орчим саяаар багасаж, энэ нь дэлхийн нийт ядуурлаас ангижирсан хүн амын 75 хувийг эзэлж байна. 

Хятадын эрх баригч нам болох ХКН-ын XVIII хурлаас хойш, Хятадын удирдагчид ядуурлаас ангижруулах ажлыг төр улсаа засах тэргүүлэх байранд тавьж, үлэмжхэн шинэ бодлого, шинэ арга хэмжээ хэрэгжүүлэн, түүхэн амжилтад хүрсэн юм. 

Хятад улс ядуурлыг бууруулах чиглэлд хоёр үндсэн бодлого авч хэрэгжүүлжээ. Нэгдүгээрт, ядуу иргэдээ эдийн засгийн шинэ боломжоор хангаж, дундаж орлогын түвшинг тасралтгүй нэмэгдүүлэх өргөн хүрээний эдийн засгийн шинэчлэлтийг хийв. Хоёрдугаарт, эзнээ олсон, зорилтот шинжтэй ядуусыг дэмжих, урт хугацааны ядуурлаас ангижруулах бодлого авч хэрэгжүүлсэн юм. 

Хятадын Засгийн газар хөдөө тосгоны ядуурлаас ангижруулах явдлыг “дундаж чинээлэг нийгмийг иж бүрэн байгуулах зорилт”-ынхоо үндсэн шалгуур болгож, ядуу хүмүүсийг оновчтой дэмжих, ядуурлаас оновчтой ангижруулах арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэл баримталжээ. Намын төв хорооноос гаргасан нэгдсэн төлөвлөлтийн дагуу төвөөс төлөвлөж, муж ерөнхий хариуцлагыг хүлээн, хот, шянь гардан хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоог баримтлахаар зохион байгуулжээ. 

Хятадын нийт хүн амын 36.1 хувь буюу ойролцоогоор 509 гаруй сая хүн хөдөө тосгонд амьдарч байдаг. Хятадын удирдлага тус улсыг орчин үеийн хүчирхэг гүрэн болгон хөгжүүлэхэд хөдөө тосгонд хөгжлийн гацаа их оршиж байна гэж үзээд ХКН-ын XIX их хурлаар дахин хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх бодлогуудыг дэвшүүлсэн юм.

2013 онд Хятадын хот суурин газрын иргэдийн хүн тутамд ногдох ашиглах боломжтой орлого 26467 юань байгаа бол хөдөөгийн иргэдийн хувьд 9430 юань буюу хотын иргэдийн 35.6  хувийг эзэлж байв. Харин 2020 он гэхэд хотын иргэдийн хүн тутамд ногдох ашиглах боломжтой орлого 66 хувиар нэмэгдэж, 43834 юань болсон бол хөдөөгийн иргэдийн орлогын өсөлт илүү хурдан буюу 80 хувийн өсөлтийг хангаж, 17131 юань болсон байна. Ийнхүү хот, хөдөөгийн зөрүү аажмаар багасаж байгаа дүр төрх тод харагдаж байна. 

2021 онд, Хятадын төвлөрсөн санхүүгаас ядуурлаас ангижруулах тусгай санхүүжилтыг хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх салбарт шилжүүлж, нийт хэмжээ нь 156 тэрбум 100 сая юаньд хүрчээ.

Хөгжлийн тэнцвэргүй, бүрэн бус байдал, баян ядуугийн ялгаа улам өргөжин тэлж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн жилүүдэд ХКН хамтдаа чинээлэгжих улс төрийн хүсэл эрмэлзлийг илүү товойлгон өндөр байр сууринд тавих болов. Хятадын удирдагчийн хэлсэнчлэн өнөөдрөөс 2050 он хүртэл Хятад улс эдийн засгийн бүтээн байгуулалт болон хамтдаа чинээлэгжих явдлыг гол цөм болгож, бүх чадлаараа эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ бүх ард түмнийг нийтэд нь чинээлэгжүүлэхээр хичээн ажиллана.