ОХУ: Финландыг НАТО-д элсэх нь Оросын хойд нутагт заналхийлж буй хэрэг юм
2022-05-13 16:27:54
Share
Share this with Close
youtube WeChat

 

ОХУ-ын ГХЯ 12-ны өдөр мэдэгдэл гаргаж хэлэхдээ: НАТО хойд зүг руу улам өргөжин тэлэхийг зорьж буй нь Оросыг хойд талаас нь цэргээр заналхийлэх оролдого юм гэсэн бол Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков: НАТО-гийн түрэмгий байдал, хүрээгээ тэлэх гэсэн санаа Европын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх болно. Финланд НОТО-д элсэх юм бол Оросын тал шаардлагатай гэж үзсэн аюулгүй байдлын арга хэмжээг боловсруулж аюулгүй байдлаа хангах болно гэжээ. 

НАТО хүрээгээ хойш тэлж Финланд, Швед хоёр улсыг энэхүү цэргийн эвсэлдээ оруулах нь Орос, НАТО хоёр талын сөргөлдөөнийг улам хурцатгаж, Балтын тэнгисийн бүс нутаг, түүнчлэн Европын аюулгүй байдлын байдлыг улам хурцатгана гэж шинжээчид үзэж байна. 

Их Британийн Ерөнхий сайд Жонсон 11-нд Швед, Финландад айлчлах үеэр халдлагад өртөх юм бол тусална гэдгээ амласан. Энэ нь гал дээр тос нэмж буй хэрэг хэмээн тоймчид үзэж байна.