Их долоогийн Гадаад хэргийн сайд нар Германд хуралдав
2022-05-13 12:26:44
Share
Share this with Close
youtube WeChat

 

Орон нутгийн цагаар 5-р сарын 12-ны өдөр "Их 7"-ийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын гурван өдрийн хурал Германы хойд хэсгийн Вангельст болж байна. Хуралд Украины Гадаад хэргийн сайд Кулеба болон Молдавын Гадаад хэргийн сайд Попеску нар урилгаар оролцсон байна. 

Герман улс 2022 онд G7-г даргалж байгаа, тиймээс зохион байгуулагчийн хувиар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Гурав хоног үргэлжлэх уулзалтын үеэр, олон орны ГХ-ийн сайд нар Украины нөхцөл байдлын талаар санал солилцоход гол анхаарлаа хандуулж байна. Үүний зэрэгцээ эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, олон улсын хүмүүнлэгийн тусламж, Афганистан, Африк болон Дундад Дорнодын байдал, уур амьсгалын хамгаалалт болон халдварын хямрал зэрэг нь бас энэ удаагийн уулзалтын гол сэдэв болов. Уулзалтад "Их 20"-ийг тэргүүлэгч Индонезийн Гадаад хэргийн сайд Марсуди мөн видео бичлэгээр оролцсон аж.