Хятад, Хорватын төрийн тэргүүн нар харилцан мэндчилгээ дэвшүүлжээ
2022-05-13 22:02:15
Share
Share this with Close
youtube WeChat

 Тавдугаар сарын 13-нд, Хятад, Хорват дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулж, хоёр орны төрийн тэргүүн нар харилцан мэндчилгээ дэвшүүлжээ. 

Хятад улсын дарга Ши Жиньпин: Хятад, Хорват дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш харилцан хүндэтгэж, эрх тэгшээр харьцаж ирлээ. Хоёр талын хамтын хичээл зүтгэлээр улс төрийн итгэлцэл бэхжиж, “Бүс ба зам”-ыг хамтын ажиллагаа идэвхтэй ахиц дэвшил гаргаж, хоёр ард түмэн ач тусаа өгч байна. КОВИД-19 цар тахлын эрс хоёр тал хамтран тэмцэж ирсэн юм. Бид улам их хичээл зүтгэл гаргаж, хөгжлийн стратегиа уялдуулан холбож, ард түмэндээ улам их үр өгөөж хүртээх ёстой гэжээ. 

Хорватын ерөнхийлөгч Миланович хэлэхдээ, Хорват, Хятад дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрсэн. Цаашид ч хоёр тал түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, хоёр орны харилцаанд шинэ ололт амжилт гаргахын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэв.