44 сая хүнд үйлчилж буй шинэлэг аппликейшний эзэн Ван Рүйшюй
2022-05-13 10:45:59
Share
Share this with Close
youtube WeChat

1990-ээд онд төрсөн бизнес эрхлэгч залуу Ван Рүйшюй бол энэ оны "5-р сарын 4-ний Хятадын залуучуудын шагнал"-ын эздийн нэг бөгөөд энэ нь Хятадын залуучуудын хамгийн дээд шагнал юм. Ван Рүйшюйгийн үүсгэн байгуулсан Jiuwei технологийн компанийн харьяан дахь ажилтан элсэх аппликейшн нь уян хатан хөдөлмөр эрхлэлтийн салбарт суурилан технологийн шинэчлэлийг ашиглах замаар 44 сая гаруй хүнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлжээ. Тэрээр мөн бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөгчөөр симпозиумд оролцож, Хятадын Ерөнхий сайдтай уулзан ярилцаж байсан удаатай. 

Энгийн нэгэн оюутан байснаа жилд 2 тэрбум юанийн орлоготой компани байгуулж энэ хир үр бүтэмжтэй явна гэдэг нь энэ залуугийн туулж ирсэн замналын ард яриад барахгүй үлгэр түүх байж л таарна. 

Ван Рүйшюй эгэл жирийн гэр бүлд төрсөн. Аав нь ноос нэхмэлийн жижиг үйлдвэрт ажилладаг байснаа хожим нь үйлдвэр нь дампуурч үүдээ хаасан юм. Энэ үед дүрсгүй алиа байсан Ван Рүйшюй цахим тоглоомын донтон болж, сурлагын хир бүтэмж гэж адгийн тоонд орж хэцүүдэж явснаа сүүлээр нь аав, ээжийнхээ ятгалгаар их сургуульд элсэн орсон нь түүний амьдралын томоохон эргэлт байлаа.

"Тухайн үе миний гэр бүлийн нөхцөл муу байсан болохоор би их сургуульд сурч байхдаа үүдний харуул, гудамжинд бараа зарах, загвар өмсөгчийн туслагч гээд олон ажлыг давхар хийж мөнгө олдог байсан” гэж Ван Рүйшюй хэлж байв. Эдгээр ажлын туршлага нь түүнийг өөрөө бие даан үйлс босгоход урам зориг олгожээ. 

Олон төрлийн ажил хийх явцад, оюутнууд бүгд ажил хайх шаардлагатай байдаг ч зах зээлд ажилын жигд бус, дундын хүний төлбөр өндөр, хуурч мэхлэх, цалин хөлсийг чирэгдүүлэх зэрэг замбараагүй байдал гардгийг Ван Рүйшюй сайн ойлгосон юм. Тэгээд "Хэрэв ажилд элсэх үнэ төлбөргүй албан ёсны платформ гаргаад оюутнуудад хууль ёсны баталгаа хангах юм бол иймэрхүү замбараагүй байдлаас зайлсхийх боломжтой биш үү?" гэсэн бодол ороод тэрээр ажилд элсэх тухай APP ажиллуулах санаа үүссэн юм. 

Уг APP ашиглалтад орсны дараа уламжлалт ажил элсэх зах зээлийг орлож, оюутнууд интернетээр дамжуулан ажил олоход дөхөм болжээ. Ван Рүйшюй ч энэхүү APP-гээр шинэлэг ажил эхрлэлтийн шагнал хүртэж, сая юанийн санхүүжилтийн дэмжлэгийг олжээ. Санхүүжилт амжилттай болсон нь түүний " Технологийг ашиглан Хятадын хөдөлмөрийн зах зээлийг өөрчлөх" үзэл бодлыг эрчилснээр, хүний нөөцийн үйлчилгээний салбарт үргэлжлэн гүнзгийрч, илүү олон хүнд илүү олон ажлын байр бий болгоно хэмээн мэрийж явна. 

2017 онд Ван Рүйшюй ирээдүйн аж ахуйн нэгжийн үйлчилгээний зах зээлийн хэтийн төлөвийг олж хараад, ажиллагаагаа цаашид өргөжүүлж, 40 сая хүн ба 1.47 сая аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлж, орлого нь 2 тэрбум юанийг давсан байна.

Цар тахлын үеэр Ван Рүйшюй бодит ажиллагаагаар нийгэмд үр өгөөжөө өгч, ажил үйлдвэрлэлийг сэргээхэд тус дөхөм үзүүлжээ. 2020 онд Хятадад цар тахал анх гарч байсан үеэр, Ван Рүйшюйний баг "Цар тахалтай тэмцэх ажилд элсүүлэх тусгай булан" ажиллуулж, нэг сарын дотор эмнэлгийн материал үйлдвэрлэлийн 237 аж ахуйн нэгж 16 мянган хүнийг элсэн авав. Ван Рүйшюй мөн ажил эрхлэлтийн загварыг шинэчилж, 90 гаруй компанид 4000 гаруй ажилтныг хамруулсан "Хамтын ажилтны төлөвлөгөө"-ийг хэрэгжүүлж, зарим компанийн тахлын үед ажиллах хүчний хомсдолд орсон байдлыг зохицуулжээ.