Блинкен Герман, Францад айлчилна
2022-05-13 10:41:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 12-нд, АНУ-ын Төрийн департаментын албан ёсны сайт мэдэгдэл гаргаж хэлэхдээ: Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Блинкен 5-р сарын 14-16-ны өдрүүдэд Герман, Францад айлчилна гэжээ. 

Блинкен Германы Берлин хотод болох НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт болон Францын Парис хотноо зохиогдох АНУ-ЕХ-ны Худалдаа, технологийн хорооны хуралд оролцох юм байна. Тэрээр мөн бизнес болон иргэний нийгэмлэгийн байгууллагатай уулзаж, АНУ-ЕХ-ны Худалдаа, технологийн хорооны ажлын талаар ярилцах аж.