Сэхээ-Шивээхүрэн боомтын хооронд автомат жолоодлоготой тээвэрлэлт хийнэ
2022-05-14 16:30:23
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн өдрүүдэд Өвөр Монголын Алшаа аймгийн Сэхээ боомтын эрчим хүчний гаалийн хяналтын бүсэд AGV жолоочгүй  машин ашиглалтад орохоор бэлтгэл хийж, тээврийн хэрэгсэл нь мэдээллийн зааварчилгааны дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэх ажиллагааг дуусгасан байна. Ийнхүү Сэхээ боомт нь AGV жолоочгүй хил дамнасан тээврийн Хятадын анхны шинэ загварыг нээлээ.

AGV жолоочгүй хил дамнасан тээвэрлэлт нь тээврийн хэрэгсэл, зам, мэдээллийн төв гэсэн гурван хэсгээс бүрдэнэ. Тээврийн хэрэгсэл нь мэдээллийн төвөөс дамжуулсан үр дүнтэй  зааврын дагуу замын соронзон хадаасны удирдлага дор нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Тэр нь зааварчилгааг хүлээн авсны дараа Монгол Улсын хилээр нэвтэрч, зориулалтын чингэлэг ачих газраас ачаагаа тээвэрлээд маршрутын дагуу Хаотонгийн гаалийн хяналтын хэсэгт буцаж ачаагаа буулгах болно.

AGV жолоочгүй тээврийн хэрэгслийн ачааны  даац нь 70 тонн, нэг удаад 2 чингэлэг тээвэрлэдэг бөгөөд цэвэр даац нь 64.4 тонн юм. Бензин-цахилгааны  хос  хөдөлгүүртэй, хүнд даацын үед 18 км/цаг,  ачаагүй үед 25 км/цагийн хурдтай.  Хаотон компани энэ онд 24 машинийг ашиглалтад оруулж, жилийн тээвэрлэлтийн хүчин чадлыг 10 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. Холбогдох  албан хариуцлагатны  танилцуулснаар, өдгөө  авто замын бүтээн байгуулалт, суурь мэдээллийн төвийн ажил эцсийн шатандаа ороод байгаа бөгөөд энэ сарын сүүлчээр албан ёсоор ашиглалтад орох боломжтой.

AGV жолоочгүй хил дамнасан тээврийн шугамын нийт урт нь 1.6 км бөгөөд шугамын хоёр үзүүр нь Хятад, Монголын гаалийн хяналтын бүстэй холбогддог. Ашиглалтад орсны дараа AGV машин бүрэн хаалттай, хяналттай  орчинд ажилласнаар ажилтнуудын халдвар авах эрсдэлийг бүх талаар бууруулах төдийгүй тээврийн машиныг замын соронзон хадаасаар удирдаж буй нь дохио тасарч гэнэтийн осол гарахаас бүрэн сэргийлнэ.