БРИКС-ийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болов
2022-05-14 16:15:49
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ онд“ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын конвенц” нийтэлсний 30 жилийн ой тохиож байна. БРИКС-ийн орнуудын дарга орны хувьд Хятад улс 13-нд БРИКС-ийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд зиндааний уулзалтыг видео хэлбэрээр хийсэн бол уулзалтад БРИКС-ийн орнуудын экологийн салбарын хариуцлагатан нар оролцжээ. Уулзалтаар хамтарсан мэдэгдэл гаргаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэхийг онцолжээ. 

БРИКС-ийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд, талууд “НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенц” болон “Парисын хэлэлцээр”-ийн зорилго, зарчим, дүрэм журмыг дагаж мөрдөх ёстой гэдгийг дахин онцолжээ. Мөн олон талт үзэл бол уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн шинжтэй сорилтуудыг шийдвэрлэх чухал арга зам гэдгийг дурдсан байна. Мэдэгдэлд хөгжингүй орнууд дулаарлыг бууруулах арга хэмжээг нэмэгдүүлэх, уур амьсгалын санхүүжилтийн амлалтаа биелүүлэх, хөгжиж буй орон болон эдийн засгийн өөрчлөлт хийж буй орнуудын хөгжлийн эрх, бодлогын орон зайг хүндэтгэх зэрэг үйл ажиллагаанд манлайлан оролцох ёстой гэж онцоллоо. 


Уулзалтад оролцсон орнууд өөр өөрийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бодлого, үйл ажиллагаагаа танилцуулсан байна. Хятадын Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю хэлэхдээ, Хятад улс цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлыг дээд хэмжээнд чухалчилж, цаг уурын өөрчлөлтийг идэвхтэй зохицуулах үндэсний стратегийг хэрэгжүүлэн, бохирдол, нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалтыг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, эрчим хүчний бүтцийг үргэлжлэн оновчтой болгон, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр ирсэн юм. Хятад улс БРИКС-ийн орнуудтай хамтран ажиллаж, солилцоо хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, дэлхийн цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд нааштай хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. \Ренчинсоо\