Орос, Америкийн Батлан хамгаалахын сайд нар анх удаа утсаар ярив
2022-05-14 15:02:45
Share
Share this with Close
youtube WeChat

13-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, Мариуполь хотын Азовын гангийн үйлдвэрт гацсан Украины шархадсан цэргүүдийг аврахын тулд Украины тал Оростой "маш хэцүү хэлэлцээ" хийж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остин нар 13-нд утсаар ярьсан нь Орос Украинд чиглэсэн тусгай цэргийн ажиллагаа явуулснаас хойш, хоёр улсын Батлан хамгаалахын сайд анх удаагаа утсаар ярьж байгаа нь энэ юм гэжээ.

13-ны шөнө Зеленский видеогоор хэлсэн үгэндээ, Украин-Оросын мөргөлдөөн хэдий удаан үргэлжилнэ гэдгийг хэн ч төсөөлж чадахгүй байна. Украин Оростой "маш хүнд хэлэлцээ" хийж байна. Мариуполь хотын Азовын гангийн үйлдвэрт гацсан Украины шархадсан цэргүүдийг аврахаар Украин Оростой "маш хүнд хэлэлцээр" хийж байна гэжээ. 

13-нд, хоёр талын батлан хамгаалахын сайд утсаар ярьсан нь ОХУ Украин руу цэрэг дайны тусгай үйл ажиллагаа явуулснаас хойш хоёр батлан хамгаалахын сайд анх удаагаа утсаар ярьж байгаа бөгөөд Украины нөхцөл байдлыг багтаасан олон улсын аюулгүй байдлын асуудлаар хоёр тал авч хэлэлцсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Кирби мөн өдөр товч мэдэгдэл нийтэлж, Остин утсаар яриа үеэр Украинд "нэн даруй" гал зогсоохыг уриалсан бөгөөд Америк, Оросын арми хоорондын харилцаа холбооны сувгийг нээлттэй байлгахын чухлыг онцолжээ. \Ренчинсоо\