АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс сүүлийн 10 жилийн хамгийн доод түвшинд хүрэв
2022-05-14 16:26:23
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Мичиганы их сургуулийн орон нутгийн цагаар 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 5-р сарын эхээр 2011 оны 8-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрч, инфляцийн талаарх түгшүүр үргэлжилсээр байгаа нь Америкийн иргэдийн эдийн засгийн талаарх итгэлд нөлөөлжээ. 

Бүртгэлээс үзэхэд, Мичиганы их сургуулийн хэрэглэгчийн итгэлийн индекс 4-р сард 65.2 байсан бол 5-р сарын эхээр 59.1 болтол буурч, 2011 оны 8-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна. Энэ үзүүлэлт нь санал асуулгад хамрагдсан бүх эдийн засагчдын төсөөлж байснаас доогуур буюу 64 хувиас доор байна.

Түүнчлэн АНУ-ын хэрэглэгчдийн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын талаарх үнэлгээ 2013 оноос хойших хамгийн доод төвшин хүртэл буурсан бол хэрэглэгчдийн 36 хувь нь инфляци нь өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг бууруулсан гол хүчин зүйл гэж үзэж байна. 

АНУ-ын хэрэглэгчид ирэх онд хэрэглээний үнэ 5.4 хувь буюу гурван сар дараалан 40 жилийн хамгийн дээд түвшин хүртэл өснө гэж төсөөлж байна. Мөн ирэх 5-10 жилийн хугацаанд хэрэглээний үнэ жил бүр 3%-ын хурдаар өснө гэж төсөөлж байгаа бөгөөд энэ төсөөлөл нь 4-р сарынхатай бараг ижилхэн байна. \Ренчинсоо\