C919 онгоцны анхны нислэгийн туршилт амжилттай болов
2022-05-14 16:36:16
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 14-ний өдрийн 6:52 цагт, В-001J дугаартай C919 онгоц Шанхайн Пүдүнгийн нисэх онгоцны буудлын 4-р нислэгийн замаас хөөрч, 9:54 минутад аюулгүй газардсан нь Хятадын COMAC компаниас анхны үйлчлүүлэгчдээ хүлээлгэн өгөх C919 онгоцны анхны нислэгийн туршилтыг бүрэн дүүрэн амжилттай биелүүлснийг харуулж байна. 

COMAC-аас мэдээлснээр, 3 цаг 2 минутын нислэгийн явцад, туршилтын нисгэгчид, инженер нягт хамтран ажиллаж, төлөвлөсөн бүх үүргээ амжилттай биелүүлжээ. Одоогоор С919 онгоцны туршилтын дараа холбогдох баталгаа авах, үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх ажил эмх цэгцтэй явагдаж байна.