Юанийн ханшийн хэлбэлзэл боломжийн хэмжээнд хэвээр байна
2022-05-14 15:55:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын банк, даатгалын хяналт удирдлагын хороо 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж, уг хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ, сүүлийн үеийн юанийн ханш бол зах зээлийн хэвийн илрэл бөгөөд валютын ханшийн хэлбэлзэл ерөнхийдөө боломжийн хэмжээндээ байна гэжээ.

Хятадын Банк, даатгалын хяналт удирдлагын хорооны холбогдох албаны хүн хэлэхдээ, Америкийн Холбооны нөөцийн сан хүүгээ өсгөж, Америкийн бондын өгөөж хурдтай өссөн, мөн ам.долларын индекс огцом чангарсан зэрэг хүчин зүйлийн нөлөөнд юанийн ханш сүүлийн үед богино хугацааны уналт ажиглагдаж байна. Гэвч юанийн ханшийн хэлбэлзэл боломжийн хэмжээнд хэвээр байгаа бөгөөд ерөнхий гүйцэтгэл тогтвортой байна.

Хятадын Банк, даатгалын хяналт удирдлагын хорооны ажилтан Е Яньфэй, юаний ханшийн богино хугацааны бууралт нь өнгөрсөн жилээс хойш юаний ханш удаан хугацаанд бэхжсэний дараах дундаж түвшинд эргэн ирж буй явдал юм. Одоо ханшний уналт нь зах зээлийн хэвийн илрэл. Юанийн хоёр талын хэлбэлзэлтэй ханшийн харимхай чанар үндсэндээ тогтвортой байх нь өнөөгийн олон улсын болон дотоодын ээдрээтэй нөхцөл байдлыг зохицуулахад тохиромжтой сонголт бөгөөд гадаадын дарамтыг цаг тухайд нь үр дүнтэй арилгахад тустай юм. Түүнчлэн гадаад худалдаа болон урт хугацааны гадаад хөрөнгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, хөрөнгийн гадагш урсгалыг хязгаарлан, төлбөрийн тэнцлийн ханшийн зохицуулалтын автомат тогтворжуулагчийн үүргийг бүрэн гүйцэд гүйцэтгэх болно.