PPI-ийн өсөлт буурав
2022-05-15 15:10:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газраас 11-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаа хэдий ч Хятадын олон нутаг, байгууллага нэгж нийлүүлэлтийг хангах, үнийг тогтворжуулах ажлыг тууштай хэрэгжүүлснээр аж үйлдвэрийн үнийн индекс буюу PPI жилийн болон сарын өсөлт бүгд зохих хэмжээгээр буурсан байна.

4-р сард PPI өмнөх сараас 0.6%-иар өсөж, өсөлтийн хэмжээ нь өмнөх сараас 0.5 нэгжээр буурав. Мөн өмнөх оны мөн үеэс 8%-иар өсөж, өсөлт нь өмнөх сараас  0.3 нэгжээр буурсан байна. Нийлүүлэлтээ хангах, үнийг тогтворжуулах бодлогын үр нөлөө үргэлжилсээр байгааг статистик бүртгэлд харуулж байна.

PPI-ийн чиг хандлагын тухайд, Хятадын Ардын банк өмнө нь "2022 оны 1-р улиралд Хятад улсын мөнгөний бодлогын хэрэгжилтийн тайлан"-г нийтэлж, ирээдүйд PPI ерөнхийдөө буурах хандлагатай байгааг дурджээ. Үүний зэрэгцээ олон улсын зах зээлд түүхий эдийн үнийн өсөлтөөс үүдэлтэй импортын инфляцийн дарамтаас сэрэмжлэх шаардлагатай байна.

Миньшэн банкны ахлах судлаач Вэнь Бинь хэлэхдээ, дараагийн шатанд нийлүүлэлт, үнийг тогтворжуулах, ложистик, тээвэрлэлтийг баталгаажуулж, дотоодын үнийн түвшинг тогтворжуулах арга хэмжээг үргэлжлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэжээ.