Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлаар хангах арга зам улам өргөжиж байна
2022-05-15 14:04:46
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр буюу 15-нд Хятадын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах 32 дахь өдөр тохиож байна. Энэ оны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эрх ашгийг хамгаалах уриан дор болж байгаа юм. 2021 оны эцэс гэхэд Хятад улсын хот, хөдөөд хөдөлмөр эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 8 сая 816 мянгад хүрч, шинээр ажлаар хангагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жил бүр 300 мянгаас давж байна. 

Сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэлтийг дэмжих үндэсний хэмжээний бодлогыг хэрэгжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд шинээр гарч ирж буй зарим мэргэжлийг эзэмших болжээ.

Саяхан Төрийн зөвлөлийн Тамгын газраас нийтэлсэн "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гурван жилийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2024)"-д хөдөлмөр эрхлэх эрэлт хэрэгцээ, нөхцөлтэй хот, хөдөөгийн ажилгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг голчлон дэмжих, мөн тэднийг дэмжих талаарх засгийн газрын үүргийг сайтар гүйцэтгэхийг санал болгосон юм. 2022-2024 он гэхэд улсын хэмжээнд хот хөдөөгийн нийт 1 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шинээр ажлын байраар хангаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, бизнес эрхлэх чадварыг тасралтгүй дээшлүүлж, тэдний хөдөлмөрлөх эрх ашгийг сайтар баталгаажуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг зөв ойлгон дэмжсэн нийгмийн таатай орчныг бүрдүүлэхийг санал болгожээ.