Ши Жиньпин АНЭУ-ын шинэ Ерөнхийлөгч Мохаммедэд баярын цахилгаан илгээв
2022-05-15 19:39:42
Share
Share this with Close
youtube WeChat

14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АНЭУ-ын шинэ ерөнхийлөгч Мохаммедэд цахилгаан илгээж, түүний АНЭУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад АНЭУ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа бүх талаар гүнзгий хөгжиж, хоёр тал бие биенийхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар харилцан тууштай дэмжиж ирсэн бөгөөд олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрч, хоёр ард түмний эв найрамдал улмаар гүнзгийрч байна. Би Хятад болон АНЭУ-ын харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчлан үзэж,, ерөнхийлөгч Мухаммедтай хамт Хятад, АНЭУ хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид хөгжүүлэн, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна.