Оросын цэргийн ажиллагаа үргэлжилсээр байна
2022-05-15 15:16:07
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яамны 14-нд нийтэлсэн мэдээгээр, Оросын арми Украины командын цэг, зэр зэвсгийн агуулах, түүнчлэн олон тооны цэргийн хүчин, цэргийн техник хэрэгсэл цуглуулах цэг рүү дайрсан байна. Мөн Оросын арми Харьков, Донецк, Луганскийн бүсийн агаараас Украины хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг сүйрүүлэв.

Мөн өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский видеогоор хэлсэн үгэндээ, Донецк бүсийн байдал "маш хүнд хэцүү хэвээр" байгаа бөгөөд Оросын цэргийн дайралт үргэлжилсээр байна гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 14-нд Финландын ерөнхийлөгч Ниинистотой утсаар ярьжээ. Хоёр тал Финланд улс НАТО-д элсэх хүсэлт гаргаж буй асуудлаар санал солилцов. Финланд улсын аюулгүй байдал заналхийлэлд өртөөгүй тул тус улс цэргийн төвийг сахисан уламжлалт бодлогоо орхих нь буруу юм. Финландын гадаад бодлогод гарсан өөрчлөлт нь Орос-Финландын харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж Путин онцолжээ. Тэрээр Орос, Украин хоорондын энхийн хэлэлцээ бараг зогсонги байдалд орлоо, Киевийн тал ч ийм хэлэлцээ хийхийг хүсэхгүй байх гэжээ.