"Их долоо” урт хугацаанд Украин руу зэвсэг нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв
2022-05-15 13:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-ний өдөр "Их долоо"-гийн бүлэг, Украины армид зэвсэг болон бусад цэргийн техник хэрэгслийг урт хугацаанд тээвэрлэн хүргэхийг үгүйсгэхгүй гэжээ.

"Их долоо" мөн өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, хэрэв шаардлагатай бол гишүүн орнууд ирээдүйн хэдэн жилд Украинд цэргийн болон батлан хамгаалахын тусламжийг тасралтгүй үзүүлнэ гэжээ.

Герман бол "Их долоо"-гийн 2022 оны дарга орон юм. 12-14-ний өдрүүдэд Герман улс "Их долоо"-гийн ГХЯ-ны сайд нарын хурлыг зохион байгуулж, Орос-Украины мөргөлдөөний дэлхий дахинд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцав. Германы ГХЯ-ны сайд Белл Берк 14-ний өдөр уулзалтын дараа хэлсэн үгэндээ, Орос, Украины байдал хурцадсан нь дэлхийн хүнсний хямралд өртөх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй хэмээн сэрэмжлүүлжээ. Тэрээр хэлэхдээ, өрнөдийн орнуудад төдийгүй дэлхий даяар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, Африк, Ойрхи Дорнодын 50 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюулд өртөж байгаа бол тэд бүр илүү ноцтойгоор өртөх болно гэж  онцлон тэмдэглэв.