НАТО-гийн Гадаад хэргийн сайд нарын албан бус хурал Берлинд боллоо
2022-05-15 13:54:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 14-15-ны өдрүүдэд Германы Берлин хотноо НАТО-гийн гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалт болж, Орос-Украины мөргөлдөөнтэй холбоотой асуудлаар зөвшилцөл хийсэн байна. Уулзалтад Шведийн Гадаад хэргийн сайд Линде болон Финландын Гадаад хэргийн сайд Хэвстоу нар оролцоно. 

КОВИД-19 халдварын улмаас НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Столтенберг товлосон цагтаа Берлинд болсон уулзалтад очиж чадаагүй. 15-ны үдээс хойш тэрээр ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Белле Бурктай видеогоор холбогдон хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэх юм. Цар тахлын хорио цээрийн дэглэмээ саяхан дуусгасан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Блинкен уулзалтад оролцох юм байна.
Энэ удаагийн уулзалтаар Украины нөхцөл байдлын талаар хэлэлцэхээс гадна Швед, Финланд хоёр орны НАТО-д элсэх хүсэлтийг авч хэлэлцэх бололтой гэж ажиглагчид үзэж байна. Өнгөрсөн арван хэдэн жилийн турш, Швед, Финланд цэргийн төвийг сахисан байр сууриа баримталсаар ирсэн. ОХУ-ын үзэж байгаагаар бол хоёр орон НАТО-д элсэх "ямар ч шалтгаан байхгүй" юм. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Финланд, Шведийн НАТО-д элсэх цаашдын байдалд нягт анхаарал хандуулах боловч НАТО-гийн гишүүний хувьд Турк "энэ асуудалд дэмжих санал өгөхгүй " гэдгээ тодорхой хэлжээ. Шинэ гишүүн элсүүлэхэд НАТО-гийн бүх 30 гишүүн орон санал нэгтэй зөвшөөрсөн байх шаардлагатай гэдгийг гэрээнд заажээ.