Ши Жиньпин АНЭУ-ын Ерөнхийлөгч Халифа таалал төгссөнд эмгэнэл илэрхийлэв
2022-05-15 19:35:28
Share
Share this with Close
youtube WeChat

14-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Арабын Нэгдсэн Эмират улсын Ерөнхийлөгч Шейх Халифа өвчний улмаас таалал төгссөнд тус улсын шинэ ерөнхийлөгч Мохамед бин Заедад эмгэнэлийн цахилгаан илгээжээ. Ши Жиньпин Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн хувийн нэрийн өмнөөс ерөнхийлөгч Шейх Халифа таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлж, ерөнхийлөгч Халифагийн төрөл төрөгсөд болон АНЭУ-ын ард түмэнтэй сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ.

Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ, Ерөнхийлөгч Шейх Халифа АНЭУ-ын улс төрийн тогтвортой байдлыг сахин хамгаалж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг ахиулахад жинтэй хувь нэмэр оруулж, АНЭУ-ын ард түмний гүн зузаан хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Ерөнхийлөгч Халифа амьд сэрүүн байхдаа Хятад, АНЭУ-ын найрамдлын төлөө бүхнээ зориулж, хоёр орны харилцааны хөгжлийг ахиулахад идэвхтэй хүчин зүтгэл гаргасан юм. Түүний таалал төгссөн нь АНЭУ-ын ард түмэнд нөхөшгүй гарз хохирол тохиосон бөгөөд Хятадын ард түмэн ч  дотнын сайн найзаа алдсан явдал юм. Хятадын засгийн газар, ард түмэн Хятад, АНЭУ-ын найрамдлыг маш эрхэмлэдэг. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад АНЭУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэжээ.