Баффало супермаркетад буудсан этгээд нь 18 настай цагаан арьст залуу байжээ
2022-05-15 14:45:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 14-нд АНУ-ын Нью-Йорк муж улсын Баффало хотын нэгэн супермаркетад буудлагын хэрэг болж, 10 хүн амиа алдаж, 3 хүн шархаджээ. Хэргийн сэжигтэн 18 настай цагаан арьст залууг нэгдүгээр зэргийн хүн амины хэргээр нэхэмжлэл гаргаж байна. Одоогоор орон нутгийн холбогдох байгууллагууд уг хэргийг үзэн ядалт, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хэт даврагч гэмт хэрэг хэмээн шалгаж байна.

Орон нутгийн цагаар 14-ний үдээс хойш буудлагын хэрэг болжээ. Орон нутгийн цагдаа болон албаны хүмүүсийн мэдээлснээр, буудсан этгээд нь Баффалогоос хэдэн цагийн зайтай орших нутгийн оршин суугч 18 настай цагаан арьст Пейтон Киндрон гэгч залуу байжээ. Зэвсэгт этгээд халдлага үйлдэх үедээ тактикийн хэрэгсэл, хамгаалалтын малгай өмссөж байсан бөгөөд буудлагыг онлайнаар шууд дамжуулсан байна.

Буудсан хороололд Африк гаралтай оршин суугчид зонхилох тоог эзлэх бөгөөд буудуулсан 13 хүний 11 нь Африк удамтай, 2 нь цагаан арьстан байжээ.