Их 7-гийн бүлгийн албан мэдэгдэл бол утгагүй зүйл юм
2022-05-16 20:22:02
Share
Share this with Close
youtube WeChat

Их 7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нар нийтэлсэн албан мэдэгдэлдээ Хятад улсын хамаатай сэдвээр худлаа мэдээлсэнд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Уг албан мэдэгдэл нь Хятадын талын төв чанга байрь суурь, бодит үнэнийг үл ойшоон Хятад улсын дотоод засаглалд бүдүүлгээр хөндлөнгийн оролцоо хийж, Хятад улсыг хорон муугаар гүтгэн, Орос-Украины мөргөлдөөн зэргийг дахинтаа ашиглаж Хятад улсад дарамт үзүүлж байна, ярьсан зүйл нь ямар ч утгагүй тул няцаах шаардлага алга гэжээ.

Хэвлэлийн бага хуралд сурвалжлагч, “5-р сарын 14-нд Их 7-гийн бүлгийн гадаад харилцааны сайд нарын нийтэлсэн албан мэдэгдлийн олон хэсэгт Хонконгийн хамаатай, Шиньжяны хамаатай, хүний эрх, тэнгисийн хамаатай, түүнчлэн Украины чиг хандлага хийгээд Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдал зэрэг Хятад улстай холбоотой сэдвээр хөнджээ” гэсэн байна. Үүнд холбогдуулан Жао Лижянь хэлэхдээ: Хонконг, Шиньжян, Тайвань хийгээд тэнгисийн хамаатай асуудлаарх Хятадын талын байр суурь бол уулынхтайгаа адил бөгөөд тодорхой юм. Хятадын тал нэгэнтээ Их 7-гийн бүлгийн даргалагч оронд хандан эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн гэжээ.

Жао Лижянь онцлохдоо: Өөрийн үүрэг хариуцлагаа үүрэглэн, гүйцэтгэх ёстой олон улсын үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж, олон талт үзлийг үнэнхүү хамгаалан глобал засаглалд анхаарлаа төвлөрүүлж, НҮБ болон Их 20-ын бүлэг зэрэг олон талт механизмтэй хамтын ажиллагаагаа чангатгаж, дэлхий нийтэд тулгарсан сорилтын эсрэг тэмцэх, дэлхийн эдийн засгийн сэргэлтийг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэхээс биш харин хүйтэн дайны сэтгэхүй, үзэл суртлын хэлбүү үзлийг сахих, “жижиг эвсэл”, “бүлэглэлийн улс төр” хийх, зориудаар зөрчилдөөн хагарал үүсгэж дэлхий нийтийг үймүүлэхээ болихыг Хятадын тал Их 7-гийн бүлэгт шаардаж байна гэв.