Механик үйлдвэрлэлийн "титэм дээрх үнэт чулуу"
2022-05-16 15:35:09
Share
Share this with Close
youtube WeChat

Туннель ухагчийг иихэвчлэн метро, төмөр зам, хурдны замын бүтээн байгуулалтад ашиглагдаг бол энэхүү машины дотоод систем нь нарийн төвөгтэй, нэгдмэл бүтэцтэй учраас зарим хүмүүс механик үйлдвэрлэлийн "титэм дээрх үнэт чулуу" ч гэдэг юм. Одоогоос 20 жилийн өмнө Хятадын томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад ашиглах  туннель ухагч машинуудыг гадаадын импортод түшиглэдэг байсан бол өнгөрсөн онд Хятадын бүтэн бие даасан бүтээсэн туннель ухагч машинуудын дотоодын зах зээлд эзлэх хувь 90%-иас давж, дэлхийн зах зээлд эзлэх хувь 70%-д дөхжээ.