Хассан Шейх Махмуд Сомалийн арав дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо
2022-05-16 10:26:51
Share
Share this with Close
youtube WeChat

Орон  нутгийн цагаар 15-нд, Сомалийн парламентын Ерөнхийлөгчийн сонгуулийн хороо  ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг зарлаж, Сомалийн ерөнхийлөгч асан Хассан Шейх Махмуд гурав дахь шатны санал хураалтаар 214  санал авснаар өнөөгийн ерөнхийлөгч Мохаммад Абдуллахи Мохамедыг (110 саналаар) ялж, Сомалийн арав дахь ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тэрээр мөн Сомалийн түүхэнд  хоёр удаа сонгогдсон анхны ерөнхийлөгч болжээ. 

Хассан Шейх Махмуд нь 1955 оны 11 сарын 29-нд төрсөн. Тэрээр 1993-1995 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн боловсролын асуудал эрхэлсэн ажилтнаар ажиллаж байгаад 2012 оны 9-р сард Сомалийн найм дахь Ерөнхийлөгчөөр сонгогджээ.