4-р сарын шуудангийн салбарын үйл ажиллагааг танилцуулжээ
2022-05-16 16:24:00
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний шуудангийн товчоо 2022 оны 4-р сарын шуудангийн салбарын үйл ажиллагааг танилцуулжээ. Тухайлбал  1-ээс 4-р сард  шуудангийн салбарын ашиг орлого \Шуудангийн хадгаламжийн банкны ашиг орлогыг тооцохгүйгээр\ 421 тэрбум 970 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3%-иар нэмэгджээ.  Шуудангийн үйлчилгээний нийт хэмжээ 434 тэрбум 450 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6.0%-иар өссөн байна.

4-р сард тус үйлчилгээний салбарын нийт ашиг орлого 95.09 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 4.9%-иар буурсан байна. Үйлчилгээний нийт хэмжээ 99 тэрбум 200 сая юаньд хүрсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 7,4 хувиар буурчээ.

4-р сард  улсын хэмжээнд 7 тэрбум 480  сая илгээмж хүлээн авч хүргэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 11.9 хувиар буурч,  үйлчилгээний нийт орлого 74 тэрбум 50 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар буурчээ.