Америкт галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн хэрэг олонтаа гарч байна
2022-05-16 20:24:27
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үед АНУ-д галт зэвсэг хэрэглэсэн хүчирхийллийн хэрэг олонтаа гарах чиг хандлагатай болж буйд холбогдудулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ-ын засгийн газар нь ард иргэддээ хариуцлагатай байх байр суурь баримталж, галт зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх асуудлыг шийдвэрлэх бодит үр дүнтэй арга хэмжээ авах нь зүйтэй гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, 14-нд Нью-Йоркийн Буффало хотод 18 настай цагаан арьст залуу энгийн иргэд рүү гал нээж, наад зах нь 10 хүний аминд хүрч, гурван хүнийг шархдуулсан байна.