Ливанд парламентын сонгууль болж байна
2022-05-16 16:29:50
Share
Share this with Close
youtube WeChat

Ливанд 15-ны өдөр парламентын сонгууль болж, 128 суудлын төлөө 718 нэр дэвшигч өрсөлджээ. Санал тооллогын дүнг 16-ны өдөр зарлах төлөвтэй байна.
Сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, 3.9 сая орчим сонгогч санал өгөх эрхтэй бөгөөд түүнээс 225 мянга нь хилийн чанадын  сонгогч байна. Орон нутгийн цагаар 15-ны өдрийн 22:45 цагийн байдлаар, дотоодын сонгогчдын ирц 41.04 хувьтай байгаа бөгөөд зарим хэсгийн санал хураалтыг бүртгээгүй байна. Хилийн чанад дахь сонгогчдын санал хураалт өнгөрсөн амралтын өдөр болж, 60 орчим хувийн ирцтэй байна.