Ус ашиглалтын бүтээн байгуулалтад 195 тэрбум юань зарцуулав
2022-05-16 10:42:20
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 4-р сарын эцсийн байдлаар Хятад улс ус ашиглалтын бүтээн байгуулалтад 195 тэрбум 800 сая юань зарцуулсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45.5%-иар нэмэгдэж, ус ашиглалтын хөрөнгө оруулалт, өсөлтийн тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна.

1-ээс 4-р сар хүртэл Хятад улс 30 тэрбум гаруй юанийн хөрөнгө оруулалт бүхий ус ашиглалтын 9 томоохон төслийг шинээр эхлүүлж, хөдөө тосгоны усан хангамжийн төслийн бүтээн байгуулалтад нийт 20.2 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, хөдөө тосгоны 6.66 сая хүний усан хангамжийн аюулгүй байдлыг сайжруулсан байна. Түүнчлэн, энэ онд төв, орон нутгийн нийт 19 тэрбум шахам юанийн хөрөнгө оруулалтыг том, дунд оврын усалгааны бүсийн бүтээн байгуулалтад зарцуулжээ.

Үүний улмаар үр тарианы үйлдвэрлэлийн хүчин чадлыг 3.6 тэрбум килограммаар, ус хэмнэх хүчин чадлыг 3.5 тэрбум шоо метрээр нэмэгдүүлэх төлөвтэй байна.