Цар тахал Хятадын эдийн засгийн тогтвортой хандлагыг өөрчилж чадахгүй
2022-05-16 22:34:35
Share
Share this with Close
youtube WeChat


Тавдугаар сарын 16-ны үдээс өмнө Хятадын Статистикийн үндэсний газар хэвлэлийн бага хурал хийж, улс ардын эдийн засгийн дөрөвдүгээр сарын тоо баримтуудыг нийтэлжээ. Олон улсын ээдрээ будлиантай нөхцөл байдал, дотоодын цар тахлын нөлөөгөөр дөрөвдүгээр сарын эдийн засгийн гол үзүүлэлтүүд буурах хандлага илэрчээ. Гэвч энэ нь цар тахлаас болсон богино хугацааны үзэгдэл байж, Хятадын эдийн засгийн тогтвортой хөгжлийн ерөнхий чиг хандлагыг өөрчилж чадахгүй, мөн Хятад улсын эдийн засгийн уян хатан чанар, нөөц боломж, хөгжлийн орон зайн онцлогийг өөрчилж чадахгүй гэдгийг Статистикийн үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Тэгвэл мөн өдөр Шанхай хотод болсон КОВИД-19 цар тахалтай тэмцэх ажлын хэвлэлийн бага хурлаас “Өдгөө Шанхай хотын 16 дүүргээс 15-ынх нь халдварын байдлыг түргэн шуурхай, оновчтой тэглэсэн болохоор зургадугаар сараас хэвийн үйлдвэрлэл амьдралыг сэргээх болно” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн Шанхай хотод үйл ажиллагаа явуулдаг жилийн эрхлэлтийн ашиг орлого нь 20 сая юаниас дээших 9000 аж ахуйн нэгжийн 4400 нь нэгэнт үйлдвэрлэлээ сэргээсэн тухай Шанхай хотын захиргаа өнгөрсөн баасан гарагт мэдэгдсэн. Мөн Хятадын бусад муж хотуудад цар тахлын нөхцөл байдал намжиж байгаа зэрэг нь Хятад улсын “шуурхай оновчтой тэглэх” бодлого бол шинжлэх ухаанч, үр дүнтэй бөгөөд эдийн засгийн сэргэлтэд маш чухал баталгаа хангаж байгааг энэ нь харуулж байна.

Ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг тэргүүлэх байранд тавих бол цар тахлын эсрэг Хятад улсын үндсэн зарчим мөн. Сэргийлэлт хамгаалалтын бодлого, арга хэмжээнүүд нь түр хугацаанд зарим бүс нутгийн үйлдвэрлэл амьдралд сөргөөр нөлөөлөх хэдий ч цар тахлыг дарж л байж эдийн засгийн хөгжилд ашигтай нөхцөлийг бүрдүүлж чадна гэдгийг практик гэрчилж байна.

Хятадын албаны талаас өнөөдөр нийтэлсэн тоо баримтаас харахад, хятад улсын асар том зах зээлийн давуу тал нь мөн л илэрхий байж, эдийн засгийн тогтвортой эрхлэлтийн чиг хандлага тасалдаагүй байсаар байна. Жишээ нь дөрөвдүгээр сард үндэсний хэмжээнд нийгмийн хэрэглээний жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2.9 их наяд юаньд, импорт, экспортын нийт хэмжээ 3.2 их наяд юаньд хүрсэн байна. Үүний зэрэгцээ, Хятадын эдийн засгийн өндөр чансаатай хөгжлийн чиг хандлага ч ерөөс өөрчлөгдөөгүй. Дөрөвдүгээр сард жилийн эрхлэлтийн орлого нь 20 сая юаниас дээших дэвшилтэт технологи бүхий боловсруулах салбарын нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 4%-р өссөн бол 1-ээс 4-р сард дэвшилтэт технологийн салбарын хөрөнгө оруулалт мөн үеийнхээс 22%-р нэмэгдсэн байна.

Дундын орлоготой 400 сая хүнийг оролцуулсан нийт нэг тэрбум 400 сая хүн амтай том зах зээл, бүрэн бүтэн, боловсронгуй болсон аж үйлдвэрийн систем, эрэлт хангамжийн чадамж сайтай боловсруулах салбарын дээр тасралтгүй эрчимжиж буй нээлттэй бодлого, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалт болон RCEP... Энэ бүхэн нь Хятад улсын эдийн засгийн өсөлтөд ашигтай нөхцөл боломжийг бүрдүүлж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах үндэс суурь болж байна.

Яг иймд олон улсын аж ахуйн нэгжүүд маш идэвхтэйгээр Хятад улсад хөрөнгө оруулж байна. 2022 оны эхний дөрвөн сард үндэсний хэмжээнд ашигласан гадаад хөрөнгийн нийт хэмжээ 478 тэрбум 610 сая юаньд хүрч, мөн үеийнхээс 20.5%-р өсөн нэмэгдсэн байна. Энэ тоо баримт нь гаднын капитал хөрөнгө Хятадын зах зээлд хир их итгэл хүлээлгэж буйг бүрэн харуулж байгаа биз?

Цар агаар богино хугацаанд тогтворгүй байсан ч дулаарлын ерөнхий хандлагыг   өөрчилж чадахгүйн адилаар цар тахал нь Хятад улсын эдийн засгийн тогтвортой чиг хандлагыг өөрчилж чадахгүй бөгөөд Хятад улсын нээлттэй бодлого, даян дэлхийтэй харилцан ашигтайгаар хамтран ажиллах шийдвэр зоригийг өөрчилж чадахгүй юм.