Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан нь хямралын гол шалтгаан болжээ
2022-05-16 16:35:06
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 14-нд "Их долоо"-гийн бүлэг, Орос Украины мөргөлдөөн дэлхийн хүнс, эрчим  хүчний хямралыг үүсгэж байгаа бөгөөд Орос холбогдох хариуцлагаа үүрэглэх ёстой гэжээ. Үүнд Орос уг мэдэгдлийг няцаасан бөгөөд Оросын эсрэг барууны орнууд хориг арга хэмжээ авсан нь хямралын гол шалтгаан болсон гэдийг онцолсон байна. 

"Их долоо"-гийн бүлгийн гадаад хэргийн сайд нар орон  нутгийн цагаар 12-14-нд Германы Вейсенхаус хотноо уулзалт хийж Орос Украины нөхцөл байдлыг авч хэлэлцсэн байна. "Их 7"-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар 14-нд мэдэгдэл нийтэлж, Орос, Украины мөргөлдөөнөөс үүдэлтэй хүнс, эрчим хүчний хямрал нь орчин үеийн түүхэн дэх хамгийн ноцтой хямралын  нэг бөгөөд өнөө дэлхийн хамгийн эмзэг бүлэгт  заналхийлж байна гэжээ. 

Үүнтэй холбогдуулан ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова 14-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэхдээ, барууны орнууд Америкийн дарамт шахалт дор Оросын эсрэг хориг тавьснаас болж үнэ өссөн гэжээ. 

Орос, Украин  улаан буудай, эрдэнэ шишийн томоохон экспортлогч орон бөгөөд Орос, Украин дэлхийн улаан буудайн экспортын  30 орчим хувийг эзэлдгээрээ дэлхийн үр тарианы чухал агуулах болсоор ирсэн юм. Орос Украины мөргөлдөөн эхэлснээс хойш АНУ зэрэг  барууны орнууд ОХУ-ын эсрэг эрчим хүч, агаарын  тээвэр, санхүү зэрэг олон салбарыг хамарсан олон удаагийн хориг тавьснаар  газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг дэлхийн  эрчим хүч, хүнсний үнэд шууд нөлөөлсөн байна.