Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Америкийн улс төрчийн холбогдох яриаг шүүмжлэв
2022-05-16 20:26:57
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пелоси саяхан Хонконгийг гүтгэн муулсан үг яриа нийтэлсэн явдалд чиглүүлэн Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр асуултад хариулах үеэр хэлэхдээ: Түүний хувьд өөрт тулгарсан асуудлаа яаж зохицуулахаа бодсон нь дээр байх, Хонконг түүгээр санаа зовох хэрэг алга гэдгийг Хятадын тал түүнд ятган сануулж байна гэв.

Жао Лижянь хэлэхдээ: АНУ-ын улс төрчдийн ярьсан холбогдох үг яриа нь Хонконгийн хуулийн засаглалыг хорон муугаар хүтгэж, Хятадын талын Хонконгийг засах бодлогыг учир ёсгүй дайрч, Хятад улсын дотоод засаглал, шүүхийн бүрэн эрхт байдалд ноцтой хөндлөнгийн оролцоо хийж байна, бид үүнд маш дургүйцэж байгаа бөгөөд эрс эсэргүүцэж байна гэв.