Финлянд НАТО-д элсвэл Орос хилийн ойролцоо цэргийн байршуулалтаа бэхжүүлнэ
2022-05-16 16:28:43
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Холбооны Зөвлөлийн (парламентын дээд танхим) Батлан хамгаалах болон аюулгүй байдлын хорооны дарга Бондарев 15-нд  мэдэгдэхдээ, Финлянд  НАТО-д элсэх юм бол Орос хилийн ойролцоо цэргийн байршуулалтаа  бэхжүүлэх болно гэжээ. 

Мөн өдөр Бондарев цахим хуудсандаа, Финлянд  НАТО-д элсэх хүсэлт гаргана гэсэн мэдээлэл геополитикийн хувьд түгшүүр төрүүлж байна.  Финлянд  НАТО-д элсэж,  НАТО-ын хөнөөлт зэвсгийг дотооддоо  байршуулахад хүрвэл Орос хоёр орны хилийн ойролцоо цэргийн байршуулалтаа  бэхжүүлэх болно гэжээ.