Америкийн нийтэлсэн Шиньжяны хамаатай тайлангийн талаар ГХЯ байр сууриа илэрхийлэв
2022-05-16 22:49:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 16-ны өдөр хэлэхдээ: АНУ-ын Төрийн департамент нь байн дахин тайлан гаргаж,“Шиньжянд албадан хөдөлмөрлүүлэх, хорих лагерь, албадлагаар уусгах зэрэг байдал оршиж байна” гэгч туйлын худал хуурмаг цуурхал тарааж, Шиньжяны тухай гүтгэн харлуулан, Хятад улсын хөгжлийг хязгаарлахаар оролдож байна, гэтэл эдгээр оролдлого нь биелэгдэхгүй юм гэв.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Төрийн департамент саяхан Конгресстоо дэвшүүлэх тайланг нийтэлж, тус тайланд Шиньжяны Уйгар үндэстэн зэрэг цөөнх үндэстэн “аймшигтай хүчирхийлэл”-д өртөж байгаа асуудлаар Хятад улсад үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ: АНУ-ын Дотоод хэргийн яам саяхан Холбооны засгийн газраас Индианчуудын дотуур байртай сургуулиудад олон арван жилийн турш албадан тусгаарлах, соёлын геноцид явуулсыг хүлээн зөвшөөрсөн мөрдөн байцаалтын тайланг нийтэлжээ. “АНУ өөрийн түүхээсээ гараа авч, бусдыг өөртэйгээ адилаар төсөөлөн, бусад орныг тааварлах, зэмлэн буруушаадгийг энэ явдал дахинтаа гэрчлэв. Хэрэг дээрээ АНУ бол хүний наймаа, албадан хөдөлмөрлүүлэх ноцтой гамшгийн бүс юм” гэсэн байна.

Жао Лижянь хэлэхдээ: Шиньжянд “хорих лагерь” гэгч бий хэмээн Америкийн тал гүтгэж байна, үнэндээ АНУ бол дур зоригоор баривчлан саатуулах, эрүүдэн шүүхийг хэтрүүлэн хэрэглэгч бөгөөд олон жилийн турш Тагнуулын төв газар нь дор хаяж 54 улс орон, бүс нутагт хар шорон байгуулж, олон зуун мянган хүнийг хорьсон байна гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ: Өдгөө Шиньжяны нийгэм нь амгалан тогтвортой, эдийн засаг нь өрнүүн хөгжиж, ард түмэн амгалан тайван ажиллаж амьдарч, олон үндэстнүүдийн хүний эрх бүрэн гүйцэд баталгаажсан юм гэв. 

Жао Лижянь хэлсэн үгэндээ: Бодит үнэний өмнө зүйл бүрийн худал яриа, хуурамч мэдээлэл бол няцаахгүйгээр худал нь өөрөө илчлэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Америкийн тал өөрт оршиж буй үндэс угсаагаар нь устгах, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, хүний наймаа, албадан хөдөлмөрлүүлэх, дур зоригоор цагдан хорих, эрүүдэн шүүхийг хэтрүүлэн хэрэглэх зэрэг хүний эрхийн ноцтой асуудлуудаа зөв таньж, сургамж авч, хүний эрхийн нэрээр бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийхээ болих ёстой гэсэн байна.