Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын чуулга уулзалт Москвад боллоо
2022-05-17 10:55:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын чуулга уулзалт 16-нд Оросын нийслэл Москвад боллоо. Уулзалтын үеэр удирдагчид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын хүрээнд харилцан хамтын ажиллагаа өрнүүлэх, олон улс, бүс нутгийн гол асуудлууд, хамтын аюулгүй байдлын тогтолцоог цаашид боловсронгуй болгох зэрэг талаар голчлон хэлэлцжээ. 

Хамтын аюулгүйн байдлын гэрээнд газрын үсэг зурсны 30 жил ба уг байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан уг уулзалтыг зохиож байгаа аж.  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Арменийн Ерөнхий сайд Пашинян, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Запаров, Тажикстаны Ерөнхийлөгч Рахмон нар чуулга уулзалтад оролцон бөгөөд  хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зуржээ. 

Мэдэгдэлд, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага Евразид тогтвортой энх тайван байдлыг хангах хариуцлагатай бөгөөд уг бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах нь нэн чухал гэж үзэж, НАТО-той ажил хэрэгч хамтын ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа дахин онцоллоо. Уг байгууллага нь гишүүн орнуудынхаа аюулгүй, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бүх хүчээ зориулж, олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ, зарчмын дагуу олон улсын асуудлыг шударгаар шийдвэрлэх болно гэжээ.