Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчив
2022-05-17 16:26:00
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 17-нд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо хэвлэлийн бага хурал хийж энэ оны эхний дөрвөн сарын макро эдийн засгийн мэдээллийг нийтэлжээ. 

4-р сард Хятад-Европ чиглэлийн 1170 цуваа галт тэрэг зорчсон нь 3-р сарынхаас 36 цуваа нэмэгдсэн байна.  Цар тахлаас хойш, Хятад-Европын галт тэрэг 24 сар дараалан сар тутамд 1000 гаруй цувааг ажиллуулж, олон улсын аж үйлдвэрийн нийлүүлэлт, хангалтын гинжин хэлхээний  тогтвортой байдлыг баталгаажуулахад  чухал үүрэг гүйцэтгэсэн байна.