"Их Долоо"-гийн анхаарлын төвд буй "шинэ" агуулга
2022-05-17 20:34:23
Share
Share this with Close
youtube WeChat

Орос-Украины мөргөлдөөний нөхцөлд, "Их Долоо"-гийн ГХЯ-ны сайд нарын уулзалтын мэдэгдлийн "шинэ агуулга" нь зайлшгүй холбоотой байсан бөгөөд Оросыг буруушааж, Украинд үзүүлэх тусламжаа цаашид нэмэгдүүлэх зэрэг нь их хэмжээний нүүр хуудсыг эзэлж, номер нэгийн сэдэв болсон байна. Өмнө нь "Их Долоо"-ын удирдагчдын мэдэгдэлд Орос-Украины агуулгыг бүрэн хамарсан бол өнөөдрийн Гадаад хэргийн сайд нарын мэдэгдлийг түүний үргэлжлэл гэж үзэж болно.

ОХУ-ын Украинд хийсэн “түрэмгийлэл” нь 21-р зууны зангилааны асуудал болж байгааг мэдэгдлэлийн эхний хэсэгт онцлон тэмдэглжээ. Харин өнгөрсөн оны 5-р сард болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын мэдэгдэлд "ардчилал" болон коронавирус, уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхийн чанартай асуудлыг эхэнд нь дурдсан юм.
Украйны хямрал нь дэлхийн хүнс, эрчим хүчний хямралыг хурцатгаж, ядуу буурай орнуудад заналхийлж байгаа тул Украины эсрэг Оросын "үр тарианы экспортын бүслэлт"-ийг зогсоохын тулд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг мэдэгдэлд онцлов. Үүнээс гадна "Их Долоо" мэдэгдэлдээ "Орос цэргийн оролцоогоор өөрчлөхийг оролдож буй хил хязгаарыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй", "Украины бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг, тэр дундаа Крымийн бүс нутгийг дэмжих болно" гэж онцолсон байна. Зарим шинжээчид уг мэдэгдлийн агуулгыг Украины зүүн хэсэгт орших Донбасс дахь ширүүн тулааны байдалд үндэслэж гаргасан гэж үзэж байна. Орос хэдэн долоо хоногийн турш тус бүс нутагт анхааралтай ажиглаж байгаа хэдий ч дорвитой ахиц хараахан гараагүй байна.
Чухамдаа, "Их Долоо"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хамтарсан мэдэгдэлээс гадна хэд хэдэн хамтарсан албан мэдээ гаргасан юм. Түүний дотор зонхилох хэсэг нь Орос, Украины мөргөлдөөнтэй шууд холбоотой байгаа нь энэ асуудалд хэр их анхаарал хандуулж байгааг ойлгож болно.

Цар тахлаас хойш, "Их Долоо"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад бусад улс орнуудыг оролцохыг урьсан бөгөөд "Их Долоо"-гийн нөлөөг өргөжүүлэхийг оролдох зорилго нь тодорхой байна. Өнгөрсөн оны 5-р сард болсон “Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Ази Номхон далайн хэд хэдэн орны Гадаад хэргийн сайдыг урьж оролцуулсан төдийгүй өнгөрсөн оны 12-р сард “Их долоо”-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтаар АСЕАН-ы орнуудын Гадаад хэргийн сайд нарыг тусгайлан урьсан юм. Мөн энэ удаагийн ГХЯ-ны сайд нарын уулзалтад Украины Гадаад хэргийн сайд Кулеба, Молдавын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Попеску нарыг урьжээ.
Урьд нь "Энэтхэг-Номхон далайн стратеги"-ийн хэрэгжилтийг хоёр удаа ахиулж байсантай харьцуулахад өнөө харин "Оросыг бүсэлж, шахах" зорилготой байгааг оролцогчдын "өргөтгөл"-өөс тодорхой харагдаж байна. Иймэрхүү байдал нь өнөөгийн олон улсын нөхцөл байдалтай холбоотой төдийгүй хүлээн авагч оронтой салшгүй холбоотой юм.

"Их Долоо"-гийн өмнөх хоёр удаагийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулагч орон нь Их Британи байсан бол энэ жил Герман улс боллоо. АНУ-ын тууштай холбоотон болохын хувьд Их Британи АНУ-ыг зуун хувиар мөрдөн дагаж, "Энэтхэг Номхон далайн стратеги"-ийг идэвхтэй сурталчилснаар энэ сэдэв нь тухайн үеийн халуун сэдэв байсан бол өнөөдөр Орос-Украины мөргөлдөөн хамгийн халуун цэгийн асуудал болж, түүний агуулгатай холбоотой мэдэгдэл нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарч буй нийтлэг асуудал түүнчлэн хүлээн авагч орон болон бусад улс орнуудын "харилцан буулт" хийсний үр дүн гэж хэлж болно.
Өнөөдрийн байдлаар, "эрчим хүчний хориг" нь АНУ болон барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний чухал хэсэг юм. Гэсэн хэдий ч Украинд үзүүлж буй цэргийн тусламжтай харьцуулахад энэ нь Европын зарим улс орнуудыг урагшлахаас эргэлзэхэд хүргэж байна. Герман тэднийх нь нэг юм. Герман Оросын эрчим хүчнээс ихээхэн хамааралтай, Оросын эсрэг “эрчим хүчний иж бүрэн хориг” хэрэгжүүлэхийг эсэргүүцэж, зөвхөн Оросоос эрчим хүчний хараат байдлаа бууруулж, Оросын газрын тос, байгалийн хий, нүүрсний импортыг мэдэгдэхүйц бууруулна гэж илэрхийлж байсан юм.

Харин сүүлийн үед Герман улс Оросын эсрэг “газрын тосны иж бүрэн хориг” хэрэгжүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийлж, оны эцэс гэхэд Оросын нефтийн импортоо бүрэн зогсоох төлөвлөгөөгөө зарлажээ. ОХУ-ын эрчим хүчний экспортод чиглэсэн сөрөг довтолгоог Германд бүрэн эхлүүлсэн гэж зарим шинжээч үзэж байна. Олон улсын байдал ээдрээтэй, дотоодын олон нийтийн дарамт нь Германы засгийн газрыг Оросын эрчим хүчний хоригт хандах хандлагаа эрс өөрчлөхөд хүргэж, Оросыг хурц хутгаар "хядах" оролдлого хийж байна.
Геополитикийн зөрчилдөөн үргэлжилж байгаа үед "Их Долоо"-гийн анхаарлын төв өөрт нь шилжих эсэх тухай гаднынхан таамаглаж байхад энэ удаагийн Гадаад хэргийн сайд нарын хурлаар тодорхой хариулт оллоо.
Хамтарсан мэдэгдэлд мөн Хонконг, Шиньжянтай холбоотой, хүний эрх, далай тэнгис, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдал зэрэг Хятадтай холбоотой олон асуудлыг хөнджээ. Түүнчлэн Орос-Украины мөргөлдөөний гол асуудлыг хэлэлцэх үеэр ч Хятадын тухай “ярилцах”-аа мартсангүй. Уг мэдэгдэлд ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ "ОХУ-аас онцгой хамааралтай бүс нутаг" -т өргөжүүлэхээ мэдэгдсэн бол Хятадыг "Орост туслахгүй", Оросын эсрэг барууны хориг арга хэмжээг "сөрөхгүй байхыг" уриалсан байна.
Сүүлийн үед болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр, хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь энэ талаар Хятадын байр суурийг ёслол төгөлдөр илэрхийлж, Хонконг, Шиньжян, Тайвань, далай тэнгисийн холбоотой асуудлаарх Хятадын байр суурь анхнаасаа тууштай бөгөөд тодорхой юм. "Их Долоо"-гийн дарга оронд үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. "Их Долоо"-гийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын мэдэгдэл гэгч нь Хятадын төв чанга байр суурь, бодит баримтыг үл хайхарч, Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож, Хятад улсыг зориуд гутаан доромжлон, Орос-Украины мөргөлдөөнийг дахин ашиглаж Хятадад дарамт шахалт үзүүлж буй явдал юм гэжээ.