Ван И, Пак Жин нар видео уулзалт хийжээ
2022-05-17 10:57:51
Share
Share this with Close
youtube WeChat

16-нд Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И,  БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин нар видео уулзалт хийлээ.  

Ван И хэлэхдээ, БНСУ болон БНХАУ, БНСУ-ын харилцааг Хятад улс стратегийн болон бүх талаас харсаар ирсэн. Дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш хоёр орны харилцаа сорилт бэрхшээлийг даван туулж, асар хурдтай хөгжсөн бөгөөд энэ туршлагыг нандигнан үзэх нь зүйтэй гэжээ. 

Пак Жин хэлэхээ, БНСУ нэг Хятадын зарчмыг баримталсаар ирсэн. Хоёр орны дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойгоор шинэ гараа болгон БНХАУ, БНСУ-ын харилцааг шинэ шатанд гарахад бэлэн байна гэжээ.