Япон туршилтын журмаар жуулчид хүлээн авна
2022-05-17 16:25:56
Share
Share this with Close
youtube WeChat

Японы "Майничи Шимбун" сонины мэдээлснээр, 5-р сард Япон улс цөөн хүний бүрэлдэхүүнтэй жуулчдын багийг туршилтын журмаар хүлээн авах тухай Японы Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яам орон нутгийн цагаар 17-ны өдөр мэдэгдэв гэжээ.

Туршилтын журмын дагуу АНУ, Австрали, Тайланд, Сингапур зэрэг дөрвөн орны жуулчдын багийг хүлээн авна. Жуулчид“Ковид-19”-ийн эсрэг вакцинд гурав удаа хамрагдсан байх, жуулчдын багийн хөтчийн хамт аялах бөгөөд урьдчилан тогтоосон маршрутын дагуу аялах зэрэг нөхцөлийг хангах ёстой юм байна.

Мэдээлэлд, Японы засгийн газар энэхүү арга хэмжээний дагуу гадаадын жуулчдын хилээр нэвтрэх, аялж зорчих талаарх халдвар хамгааллын үр нөлөөг шалгах болно гэжээ.