Цөмийн бохир усаа далайд цутгах бэлтгэл ажлуудаа зогсоохыг шаардав
2022-05-17 16:44:27
Share
Share this with Close
youtube WeChat

Тавдугаар сарын 17-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын үеэр, “сүүлийн өдөр Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас 1 км-ийн зайд далайн ёроолыг ухах ажлаа эхлүүлж, цөмийн бохир усыг тэнгисийн ёроолд цутгах хоолойн бүтээн байгуулалтаа эхлүүлсэн байна. Энэ тухайд Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа:

 “Холбогдох мэдээлэлд Хятадын тал маш их анхаарал хандуулж байна. Японы Токиогийн цахилгаан эрчим хүчний компани холбогдох талуудын санал санаачилга, байр суурийг үл харгалзан, цөмийн бохир усыг далайд цутгахаар мужуудалж байна. Японы засгийн газар үүнийг даруй хашиж зогсоох ёстой. Японы тал цөмийн бохир усыг далайд цутгах буруу шийдвэрээ эргүүлэн татаж, холбогдох бэлтгэл ажлаа даруй зогсоохыг бид шаардаж байна” гэжээ.