Америк залуу Каногийн Хятад дахь амьдрал
2022-05-17 20:44:20
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны Бээжингийн өвлийн олимп амжилттай зохион байгуулагдсанаар Хятадын цас мөсний спорт "түргэн ахиц дэвшил" гаргаж,  хүүхдүүд цас мөсний дэвжээнд хоккейн спортын гайхамшгийг мэдрэх нь илүү олон болжээ. Хоккейн сонирхогчид огцом нэмэгдсэний улмаар хоккейн дасгалжуулагчдын эрэлт хэрэгцээг ч даган нэмэгдэв. 

Бээжингийн Чаоян дүүргийн  олон улсын сургуулийн хоккейн талбайд хар өнгийн хоккейн хувцастай, шаргал үстэй, 1.8 метр өндрийн залуу тойрч суусан хэдэн хүүхдүүдэд тэвчээртэй хичээл тайлбарлаж байв. Хэдэн минутын дараа хичээлээ дуусгаад өөрийгөө хятад хэлээр маш чөлөөтэй танилцуулж гарлаа.

"Намайг Кано Смит гэдэг, АНУ-аас ирсэн, Хятадад ирээд 20 гаруй жил болж байна, одоо хоккейн дасгалжуулагчаар ажиллаж байна."

Энэ жил 28 настай Кано 4 настайгаасаа хоккейн спортоор хичээллэж, 6 настайдаа аавыгаа дагаж Бээжинд ирсэн бөгөөд 10 гаруй жил амьдарсны дараа Америк, Канадын залуучуудын хоккей лигт тоглож, дараа нь Хятадад буцан ирж Бээжингийн спортын их сургууль төгсжээ.

Кано багаасаа хоккейд маш сонирхолтой, үе тэнгийн хүүхдүүдтэй тоглоод сэтгэл ханадаггүй болохоор ахтайгаа эсвэл өөрөөсөө том хүүхдүүдтэй мөсөн талбайд хүрч ур чадвараа сорьдгоос тэд өөрийн гэсэн багийг бүрдүүлж, Хятад улсыг төлөөлөн Канад руу очиж тэмцээнд оролцдог байжээ.

Дасгал сургуулилтын явцад, Кано Хятадын хоккейн спортын салбар маш хурдтай хөгжиж буйг ойлгосон юм. Арван жилийн өмнө хоккей нь Хятадад тийм ч хөгжөөгүй, зөвхөн Хятадын зүүн хойд нутагт хоккейн мэргэжлийн хэдэн багтай байсан бол бусад нутагт бараг байгаагүй. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадам зохиогдохын хэрээр Хятадын хоккейн спортын салбар хурдтай хөгжжээ. Холбогдох төлөвлөгөөний дагуу 2022 онд Хятадын битүү мөсөн талбайн тоо 650-д хүрнэ.

Хоккейн дасгалжуулагчийн хувьд Кано, адил бус насны хүүхдүүдийг зорилтот сургалтад хамруулах шаардлагатай гэж үздэг болохоор биеэрээ үлгэр жишээ үзүүлж, шавь нартаа илүү анхаарлаа хандуулан, бэлтгэл сургуулилтад нухацтай оролцож, өөрийгөө байнга давж, өөртөө итгэлтэй байж уралдаан тэмцээнд сайн амжилт гаргана гэж урамшуулдаг байв.

"Байнга жигд хурдтай гулгаж, бөмбөг шидэх, бөмбөг оруулж болохгүй. Учир нь ингээд байвал өөрийгөө сайжруулж чадахгүй, харин эрч хүчтэй байх шаардлагатай. Тиймээс тэмцээнд оролцохдоо өөрийн багт бөмбөг байхгүй бол чадах бүхнээ дайчилж бөмбөг булаах хэрэгтэй гэж хүүхдүүдэд байн дахин сануулдаг.

Мэдээж, тэмцээнд оролцох нь ялах ялагдах үе байдаг. Харин ялагдсаны дараа Кано хүүхдүүдэд тэмцээний бичлэгийг байн дахин үзүүлж, тактик болон оноо алдсан шалтгааныг судлан, дараагийн тэмцээнд илүү сайн, илүү итгэлтэй оролцохыг зааж өгдөг байна.

“Хүүхдүүдийн тэмцээний тухай бичлэгүүдийг харах болгон сэтгэл маш догдолдог. Хэрэв ирээдүйд зарим хүүхдүүд энэ мэргэжлийг сонговол миний хийж буй ажил үнэ цэнээ оллоо гэж бодож байна. Хүүхдүүдийг олимпын тэмцээнд оролцохыг харах юмсан гэж найдаж байна. "

Ирээдүйн ажил мэргэжлийн төлөвлөгөөний талаар Кано, одоогоор Хятад дахь дасгалжуулагчийн ажлаа үргэлжлэн хийнэ гэж бодож байна. Хүүхдүүдийн бэлтгэл сургуулилтаа хийж буй тэр хүсэл тэмүүлэлтэй харц, мөн хүүхдүүдийн өсөлт хөгжилт, ахиц дэвшил нэг бүр нь дасгалжуулагч хүний хувьд маш их итгэл найдвар, үүрэг хариуцлага, бахархлыг төрүүлдэг гэжээ. Тэрээр Хятадын эмэгтэйчүүдийн хоккейн спортын хөгжлийн төлөвт маш өөдрөгөөр харж байгаа бөгөөд хэрэв боломж гарвал зарим эмэгтэй тамирчдыг удирдан дагуулж, уралдаан тэмцээнд оролцохыг хүсэж байна гэв.

"Би олон охидод хичээл заасан, тэд бүгд маш сайн тоглодог. Хойшид Хятадын эмэгтэйчүүдийн хоккейн дасгалжуулагч болох боломж олдоно гэж найдаж байна. Хятадын эмэгтэйчүүдийн хоккейн хөгжлийн хэтийн төлөв маш өргөн уудам байгаа бөгөөд дандаа хүчирхэг багуудтай өрсөлддөг, тэднийг дэлхийн эхний гуравт орохыг хүсэж байна." \Ренчинсоо\