Үр тарианы худалдааны "хязгаарлалтын хүндрэл" нь дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляцыг түргэтгэв
2022-05-17 19:40:54
Share
Share this with Close
youtube WeChat

Сүүлийн үе Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Адитиа Мату Синьхуа агентлагийн сурвалжлагчид онлайнаар өгсөн ярилцлагадаа, дэлхийн үр тарианы үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа нөхцөлд зарим улс орнууд үр тарианы экспортыг хязгаарлах нь тус орны үр тарианы экспортын хүндрэлтэй байдлыг намжааж чадахгүйгээр барахгүй харин эсрэгээрээ дэлхийн хүнсний бүтээгдэхүүний инфляцыг цаашид нэмэгдүүлж, зарим үр тариа импортлогч орнуудын тулгарч буй хямралыг улам хурцдуулах болно гэжээ.

Мату "хязгаарлалтын хүндрэл" хэмээн өнөөгийн үр тарианы худалдааны нөхцөл байдлыг зүйрлэсэн байна. Зарим улс орон үр тарианы экспортыг хязгаарлах нь улам олон улс орны дотоодын үр тарианы үнийг хязгаарлах шинэ хяналтын арга хэмжээ хэрэгжүүлэх болж, "үржүүлэх нөлөө"-г бий болгосны улмаар дэлхийн үр тарианы үнэ цаашид өсөж, үр тарианы хуваарилалтын үр ашиг, шударга байдлыг бууруулна гэж тэрээр үзэж байна.

Олон улсын үр тарианы бодлогын судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр, Орос-Украины мөргөлдөөн эхэлснээс хойш 4-р сарын эцэс гэхэд үр тарианы экспортын хяналтын арга хэмжээ хэрэгжүүлж буй улс орнуудын тоо 3 байснаа нэмэгдээд 23 болж, калорийн тооцоогоор хязгаарлагдсан бүтээгдэхүүн дэлхийн үр тарианы худалдаанд 17 хувийг эзэлж байна.

Мату хэлэхдээ, эдийн засгийн зарчим, түүхэн туршлагаас харахад, хязгаарлах арга хэмжээ нь ашиггүй төдийгүй эсрэг үр дагавар үүсгэж, эцэстээ улс орон сөрөг  нөлөөлд автана. 2008, 2011 онд дэлхийн үр тарианы үнэ огцом өсөхөд улс орнууд нийтдээ 80 гаруй төрлийн үр тарианы худалдааны арга хэмжээ  хэрэгжүүлсэн бөгөөд дэлхийн үр тарианы үнэ харин 13-15 хувиар өссөн юм.

Орос-Украины мөргөлдөөн эхэлсний дараа, эрчим хүч, үр тариа зэрэг  барааны үнийн өсөлт нь өмнө нь ажиглагдаж байсан үр тарианы инфляцыг улам хурцдуулж, дэлхийн үр тарианы аюулгүй байдалд хүндрэл авчирчээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын бүртгэлээр, Орос, Украин нь дэлхийн үр тарианы экспортын гуравны нэгээс илүү, наран цэцгийн тосны экспортын зах зээлийн 50 гаруй хувийг бүрдүүлдэг. Умард Африк, Ази зэрэг бүс нутгийн буурай хөгжилтэй эсвэл бага орлоготой улс орнууд Орос, Украины хүнсний импортод ихээхэн түшиглэдэг байна.

Өнөөгийн үр тарианы үнийн өсөлт нь мөн "хомстолд орох байдал"-ыг үүсгэж мэдэх бөгөөд энэ нь ирээдүйн хэсэг хугацаанд дэлхийн үр тарианы үйлдвэрлэл, худалдаанд учруулж болзошгүй эрсдэлийн талаарх зах зээлийн түгшүүрийг харуулж байна гэж Мату хэллээ. 

Тэрээр хэлэхдээ, Орос, Украины хүнсний импортод ихээхэн найддаг зарим орнуудад нийлүүлэлтийн хүндрэл учруулаад байна, "Хэрэв хөдөө аж ахуйн үйлдвэрлэл тасалдах, эсвэл улам олон орнууд үр тарианы худалдааны хязгаарлалтыг хэрэгжүүлбэл байдал улам дордох болно" гэжээ.

Мату үр тарианы экспортыг хязгаарлахгүй байхыг улс орнуудад уриалаад, дэлхийн үр тарианы аюулгүй байдлын хямралд хариу арга хэмжээ авах эсвэл тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг дэмжих эсэхээс үл хамааран худалдааны  эргэлтийг баталгаажуулах нь маш чухал юм, харин "нээлттэй байх үзэл бодлоос холдох нь хүн бүхний зардлыг нэмэгдүүлэх л болно" гэжээ. \Ренчинсоо\