Хуучин башраа дахин гаргаж байна
2022-05-17 21:38:41
Share
Share this with Close
youtube WeChat

ДЭМБ-ын 75 дугаар чуулган дөхөхийн хирээр Америкийн улс төрчид дахиад л "Тайванийг чуулганд оролцохыг дэмжинэ” гэсэн хуучин башраа гаргаж эхлэв. Саяхан Америкийн удирдагчид “хуулийн төсөл” гэгчийг баталж, Тайвань ДЭМБ-ын ажиглагчийн статус дахин олж, чуулганд оролцоход нь туслахыг Төрийн нарийн бичгийн даргадаа үүрэгджээ. Хятад улсын дотоод засаглалд бүдүүлгээр оролцож буй энэхүү үйлдэл нь “Нэг Хятадын зарчим”, Хятад-Америкийн гурван хамтарсан мэдэгдэл, олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээ зэргийг ноцтой зөрчиж байгаа тул эцсийн эцэст ялагдал хүлээх нь лавтай.

Хятадын дотоод хэрэгт ингэж бүдүүлгээр хөндлөнгөөс оролцож байгаа нь нэг Хятадын зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдэл, олон улсын эрх зүй, олон улсын харилцааг зохицуулах үндсэн хэм хэмжээг ноцтой зөрчсөн үйлдэл юм. 

Сүүлийн жилүүдэд ДЭМБ-ын чуулган дөхөх болгонд л Америкийн зарим улс төрийн хүчнүүд “Тайвань олон улс дахь орон зай, нэр нөлөөгөө өргөжүүлэхэд тусална” гэгчийг хөөрөгдсөөр ирсэн боловч бүгд л “муу юм муугаараа дуусна” гэгч шиг юм болж өнгөрсөн юм. Нэг Хятадын зарим бол дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн олон улсын харилцааны хэм хэмжээ, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт байж, Америкийн хэсэг улс төрчдийн уйваагүй үйлдлээс болж өөрчлөгдөхгүй гэдгийг энэ бүхэн гүйцэд гэрчлэн харуулж байгаа юм. 

ДЭМБ бол бүрэн эрхт улс орнууд оролцдог НҮБ-ын тусгай агентлаг юм. НҮБ-ын Ерөнхий ассамблей болон Дэлхийн эрүүл мэндийн чуулганы холбогдох шийдвэр тогтоолын дагуу, Хятадын Тайвань бүс нь ДЭМБ-ын үйл ажиллагаанд оролцохдоо эрхбиш нэг Хятадын зарчмын дагуу ажиллах ёстой юм. 2009-2016 онуудад Тайваний хоолойн хоёр эргийнхэн “1992 оны нийтлэг ойлголт”-ын үндсэн дээр зөвшилцлөөр дамжин Тайвань “Хятадын Тайвань” нэрээр ажиглагчийн статустайгаар Дэлхийн эрүүл мэндийн чуулганд оролцож байсан нь Нэг Хятадын зарчмаар угтвар болгосон онцгой тохируулга юм.

Үүнээс хойш Тайвань бүс яагаад Дэлхийн эрүүл мэндийн чуулганд оролцож чадахгүй болов? Америк болон Тайваний эрх баригч учир шалтгааныг нь хэнээс илүү сайн мэднэ. 2016 оны тавдугаар сард Ардчилсан Дэвшилтэт Нам Тайваньд засаглал барьснаас хойш “Тайванийг тусгаарлах” байр суурь баримтлан, “1992 оны нийтлэг ойлголт”-ыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан нь хамгийн гол чухал шалтгаан юм. Одоо Америк болон Тайваний эрх баригчид цар тахлаар яаж халхавч хийж, олон улсын хамтын нийгэмлэгийг хэрхэн хуурч мэхэлсэн ч бодит үнэнийг өөрчилж, нуун дарагдуулж чадахаас өнгөрсөн юм.

Олон улсын хэмжээнд авч үзсэн ч Тайваньтай “дипломат харилцаа тогтоосон” гэгч цөөхөн хэдэн орон болон өрнөдийн улсуудаас гадна дэлхийн улс түмэн Тайвань бие даан Дэлхийн эрүүл мэндийн чуулганд оролцохыг дэмжиж буй хүн бараг алга, учир нь энэ бол хий хоосон хийрхэл төдий байж, Тайваний эрх баригчид Америкийн “бүдүүн гуяас зуурч, Тайванийг тусгаарлахаар оролдох” нь тэнэг хүн зүүдээ ярьсан шиг л зүйл юм.

Америк хуучин башраа удаа дараа ашиглаж байгаа нь нэг Хятадын зарчмыг тууштай баримтална гэдэг Америкийн тэдгээр зүсэр хуурамч улс төрчдийн үнэн мөн төрхийг дахин харуулж байна. Тайваньтай цэрэг армийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх гэгчээс авахуулаад улс төрч, парламентын гишүүнээ Тайваньд ирүүлэх гээд олон долоон үйлдэл гаргаж байгаа нь яг үнэндээ Хятад улсыг хазаарлаж, өөртөө улс төрийн хөрөнгө бэл цуглуулах гэсэн л явдал юм.

Тайваний асуудал бол Хятад-Америкийн харилцааны чухал агуулга, хамгийн эмзэг асуудал, мөн ч Хятад улсын амин чухал ашиг сонирхол юм. Тиймээс Америкийн тал хэлсэндээ сууж, амлалтаа мөрдөх ёстой.