Ши Жиньпин хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэйгээ хамт
2022-05-17 18:17:16
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны 5-р сарын 15. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй иргэд өдөрлөг 32 дахь удаагаа боллоо. ХКН-ын XVIII хурлаас хойш Ши Жиньпин тэргүүтэй Намын Төв Хороо онцгой анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй 85 сая иргэний амьдралын чанарыг дээшлүүлэн, бусадтай адил эрх эдлүүлэхийн төлөө ажиллаж ирсэн юм.

2014 оны 1-р сарын 28.  ӨМӨЗО-ны Хөх хотын хүүхдийн асрамжийн газарт Ши Жиньпин дарга сонсголын бэрхшээлтэй Ван Я Ни охины хүсэл мөрөөдлийг сонсч, дохионы хэлний хичээлтэй танилцжээ. Үүнээс 5 жилийн дараа 2019 онд сургуулиа төгссөн Ван Я Ни дохионы багштайгаа хамт ажиллах болов. Эдүгээ Ван Я Ни "Бэрхшээлд тулгарах болгонд Ши даргын зоригжуулж хэлсэн үгийг санадаг. Багш болох мөрөөдөлдөө биелүүлж хятад улсдаа өөрийн хувь нэмрээ оруулахыг хүснэ" гэжээ. 

2018 оны 4-р сарын 26. Хүбэй мужийн Үхань хотын Чиншань дүүрэгт Ши Жиньпин дарга ажиллав. Тэргэнцэртэй иргэн Дү Чэнчэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст кино тайлбарладаг тухайгаа ярихад Ши Жиньпин түүнийг тосч очин гар барьж, "Чамд баярлалаа" гэж хэлэв. Кино тайлбарлах ажлыг өндөр үнэлж, урам өгсөн Ши Жиньпин даргын үгэнд Дү Чэнчэн баярлаж "Ши даргын ганц үг надад урагшаа тэмүүлэх хүч болж, илүү ихийг бүтээх урам зориг өгсөн" гэж сэтгүүлчид ярив. 

Мяо үндэстний охин Ян Шүтин 2011 онд автомашины осолд орж өндөр параплегитай болжээ. Охиноо эмчлэх гэж эцэг эх нь 200 мянган юанийн өр тавьсан байна. Ян Шүтин өвчинд бууж өгөлгүй тэмцэж, тэр ч байтугай хөл бөмбөг, хайрцаг савны үйлдвэр байгуулжээ. Олон нийтийн туслалцаатай байгуулсан энэ үйлдвэртээ 100 гаруй хүнийг ажиллуулан ядуурлаас гаргасан байна. 2020 оны 9  сард Чан Ша хотод болсон анхан шатны төлөөлөгчдийн хуралд Ян Шүтин охины илтгэлийг сонсоод Ши Жиньпин дарга "Чиний дурдаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн саадгүй төхөөрөмжийн бүтээн байгуулалт бол улс орон, нийгмийн соёл иргэншлийн бэлэг тэмдэг байх учиртай, бид үүнийг чухалчлах ёстой" гэж онцолсон юм.

2022 оны 1-р сарын 4-нд Ши Жиньпин дарга Бээжингийн Өвлийн олимпын хотхонд очиж хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын өрөөний саадгүй нэвтрэх төхөөрөмжийг сайшааж "Бүх талыг харгалзаж, тамирчдын өмнөөс бодож, тамирчдын хэрэгцээг хангах хэрэгтэй" гэж онцолжээ. Өвлийн олимпын хотхон болон тэмцээний талбарын саадгүй суудал, цахилгаан шат, ариун цэврийн өрөө зэрэг төхөөрөмж тамирчдад ээлтэйг, сайн дурынхан зүрх сэтгэлээсээ тэргэнцрээр үйлчилж байгааг бид харж байсан билээ.