Саньшиндүйн тууриас олдсон өвөрмөц олдворууд
2022-05-17 20:25:14
Share
Share this with Close
youtube WeChat

5-р сарын 18 нь “Олон улсын музейн өдөр” юм. Хятад улсын Сычуань муж, Чунчин хотын үзэсгэлэнгийн арга хэмжээ Сычуань мужийн И Бинь хотын музейд зохиогдох бөгөөд Саньшиндүй туурийн 3-р малтлагын хэсгээс өмнө нь олдсон араатны дүрс бүхий хүрэл зэвсгийг анх удаа үзэсгэлэнд дэлгэх болно. Араатны дүрс бүхий энэ хүрэл зэвсэг нь сүлжээ ашиглагчдын анхаарлыг ихэд татаж байна.

Араатны дүрстэй энэ хүрэл зэвсэг уртаараа 28.5 см, өндөр нь 26.4 см, өргөн нь 23 см. Цээжээ өргөж, нуруу нь хонхойсон, дөрвөн мөчөө гадагш тавьж хөл дээрээ бат тогтон, сүүл нь дээш өргөж хойш муруйлгасан төрхтэй байгаа нь яг л орчин үеийн робот нохойтой төстэй харагдах аж.

Археологичдын үзэж буйгаар, Саньшиндүйн дурсгал бол манай эрний өмнөх 16-р зуунаас манай эрний өмнөх 14-р зууны үеийн дэлхийн хүрэл соёл иргэншлийн чухал төлөөлөгч бөгөөд гол төлөв Хятадын Хөх мөрний дунд урсгалаас шилжсэн Ся овгийнхны дунд бүрдсэн өвөрмөц соёл юм.

“Робот нохой”-той төстэй араатны дүрс бүхий хүрэл зэвсгээс гадна "Angry Birds"-тэй төстэй вааран гахай, царайны төрх нь "Ultraman"-тэй төстэй хүрэл хүн, машины жолооны хүрдтэй төстэй хүрэл нарны хүрд зэрэг Саньшиндүйн тууринаас олдсон эртний үеийн соёл иргэншлийн олдворууд ч энэ удаагийн үзэсгэлэнд үзэгчидтэй золгох юм байна.