Сычуан мужийн Вэньчуанд 2008 онд аймшигт сүйрэл дагуулж газар маш хүчтэй хөдөлсөн билээ. Нурангид дарагдсан нэг гахай борооны ус, модны нүүрсээр гол зогоож 36 хоног туулж амьд гарсан түүх байгаа нь хөөрхөн. Мөнөөх гахай мөдхөн алдаршиж, хүмүүс Хүсэл эрмэлзэл, амьдрахуйн бэлгэдэл гэж нэрлэх болжээ. Яг энэ хэцүү бэрх цагт, хүн бүр ковидын халдвартай тэмцэж байгаа энэ 2022 оны зун 86 настай ахмад уран бүтээлч Хан Мэйлин багс, палитр ашиглан нэгэн хөөрхөн гахай бүтээжээ. Нэг нүдээ ирмэж, хошуугаа жуумалзуулсан хөөрхөн гахайн төрх энэлж шаналсан олон хүний сэтгэлийг анагааж, сайн сайхан ирээдүй, хүсэл мөрөөдөл, чин эрмэлзэлд уриалж байгаа нь хөөрхөн...