Дэлхийн хөгжлийн санаачилгыг танилцуулав
2022-05-17 11:06:10
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 5-р сарын 16-нд Хүний эрхийн зөвлөлийн хөгжлийн эрхийн асуудлаарх засгийн газар хоорондын ажлын хэсгийн 23-р хуралд Хятадын төлөөлөгч  үг хэлж, хүний эрхийг ахиулахад хөгжлийн үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэж, хөгжлийн асуудлыг чухалчилж, хөгжлийн санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. 

 Хятадын төлөөлөгч хэлэхдээ, цар тахал бүх улс орон, ялангуяа хөгжиж буй орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжил, ардын амьжиргаанд ноцтой нөлөөлж, тэгш бус байдлыг улам хурцатгаж байна. Хөгжил бол бүх асуудлыг шийдвэрлэх зангилаа юм. Хятад улс дэлхийн хөгжлийн санаачилгыг дурдсан  нь хөгжлийн асуудлыг олон улсын хамтын нийгэмлэг чухалд үзэх, дэлхийн хөгжлийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг ахиулах, түүнчлэн 2030 оны хөтөлбөрт шинэ эрч хүч нэмэрлэж,  илүү хүчтэй, ногоон, эрүүл хөгжлийг биелүүлэх зорилготой гэжээ.

5-р сарын 16-20-ны өдрүүдэд Женев хотноо Хүний эрхийн зөвлөлийн хөгжлийн асуудлаарх засгийн газар хоорондын ажлын хэсгийн 23 дугаар хуралдаан явагдаж байгаа юм.