Хятад улсад 240 сая хүн дээд боловсрол эзэмшжээ
2022-05-17 16:29:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс дэлхийн хэмжээнд дээд боловсролын хамгийн том тогтолцоог байгуулсан. Тухайлбал нийт 44.3 сая гаруй хүн их дээд сургуульд суралцаж, дээд боловсролын элсэлтийн хэмжээ 2012 онд 30% байснаас  2021 онд 57.8% хүрсэн буюу 27.8 нэгжээр өсжээ. Энэ нь түүхэн чанартай дэвшилт байж, дээд боловсролыг түгээн дэлгэрүүлсэн байдал дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн гэж Хятадын Боловсролын яам 5-р сарын 17-нд хэвлэлийн бага хурал хийж тэмдэглэжээ.

Хятад улсад дээд боловсрол эзэмшиж буй хүний тоо 240 саяд хүрч, шинээр нэмэгдсэн хөдөлмөр хүч дунджаар 13.8 жилийн боловсрол эзэмшсэн ба нийт иргэдийн боловсролын төвшин тогтвортой нэмэгдэж байна гэж уг хуралд мөн дурджээ.