5-р сарын 17-ны өдрийг Дэлхийн цахилгаан холбоо, мэдээллийн нийгмийн өдөр болгон тэмдэглэдэг. Дижитал технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн мэдээллийн цоо шинэ нийгэмд шилжсэн. Энэ нь бидний амьдралд таатай нөхцөлийг авчрахаас гадна цаг хугацаа, орон зайн тухай ойлголтыг өөрчилж, бидний төсөөллийг цаашид тэлж өгдөг. Дижитал технологи нь хийсвэр, хүйтэн зүйл биш, тэр нь мянган жилийн мөрөөдлийг бодит болгож, ирээдүйн цаг хугацаа, орон зайг нүдний өмнө дэлгэж чаддаг. Урлаг, үйлдвэрлэл, архитектур зэрэг олон салбарт энэ нь магадгүй төсөөлөхөөс ч илүү гоо үзэсгэлэн, шинэ мэдрэмжийг бэлэглэх байх.